АРДЧИЛСАН НАМЫН БҮЛГИЙН АЖЛЫН АЛБЫГ Д.АМАРБАЯСГАЛАН АХАЛНА

2020-08-19  

   УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Ажлын албаны даргаар Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Амарбаясгаланг томиллоо. Д.Амарбаясгалан нь сэтгэл зүйч, судлаач, төрийн удирдлагын мэргэжилтэй, төрийн албаны туршлагатай. Тэрбээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны даргаар томилогдох хүртлээ бизнесийн салбарт зөвлөх үйлчилгээний чиглэлээр ажиллаж байсан бөгөөд 1996 оноос хойш Ардчилсан намын Хэрэг эрхлэх газарт улс төрийн ажилтан, намын анхан, дунд, дээд шатны байгууллагуудад сонгуульт алба хашиж ирсэн гэж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албанаас мэдээллээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?