НЯМБААТАР САЙДЫН НЭРИЙН ӨМНӨӨС С.НАРАНГЭРЭЛ АКАДЕМИЧ ТАЙЛБАР ХИЙЛЭЭ

2020-08-19  

  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 6,2 дахь заалтын талаар УИХ-ын сонгуулийн үеэр тайлбар хийхээс улс төрчид зугтаж байсан. Тэгвэл энэ асуудлаар иргэдийн зүгээс Хууль зүй, дотоод хэргийн сайд Нямбаатарт асуулга хүргүүлсэн. Дээрх заалт нь Монгол улсын газар нутаг гадаадын иргэдийн мэдэлд шилжих, газар шороогоо алдахад хүрлээ гэж иргэд санаа зовнисон. Энэ талаар хууль зүйл сайдын зөвлөх, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хуульч, академич С.Нарангэрэл тайлбах хийхдээ: -"Төрийн нийтийн өмч” гэсэн хуулийн заалтыг хэт мушгин гуйвуулж тайлбарлаж байна. Төр гэдэг нэр томьёо нь хуулийн утгаараа УЛС гэж явдаг. Тэгэхээр Төрийн нийтийн өмч гэдэг бол бүх ард түмний, улс ард түмний өмч гэсэн үг” .

  Зарим улс төрчид иргэдийн хэлээд байгаа шиг улс орноосоо урвасан, тусгаар тогтнолд халдсан гэсэн өчүүхэн ч санаа энэ заалтад байхгүй. Энэ заалтыг тухайн үед бид 20 жилийн тэртээ батлахдаа төрийн мэдлийн байшин барилга бол төрийн өмч, харин баялаг бол ард түмний өмч гэж заасан. Энэ агуулгыг тусгасан хуулийг боловсруулж буй. Хуулийн гол зорилго нь баялгийн лицензийг нэг агентлаг олгодог заалтыг болиулаад оршино. Баялагийн сангийн тухай болон ашигт малтмалын тухай хуулиар дээрхи асуудлыг шийдэх юм. Лицензийг УИХ юмуу, Засгийн газрын хүрээнд олгох хувилбарыг судлаж байна гэв.

 

 

Э.НОМИН
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?