Xийн хоолойг Монголоор дамжуулах ажил дахин нэг алхам урагшилсан түүхэн чухал үйл явдал боллоо.
Ерөнхий сайд 2019 онд Москвад айлчлах үеэрээ хийн хоолойг Монголоор дайруулах асуудлыг ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй тохиролцож бичиг баримтын түвшинд баталгаажуулаад ирсэн. Тэгвэл өнөөдөр 2 тал ковид-19 өөс шалтгаалан онлайн хуралдаан зохион байгуулж төслийн ТЭЗҮ боловсруулах тусгай зориулалтын компани байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа. Уг гэрээнд Монголын талаас Шадар сайд Я.Содбаатар ОХУ-ын талаас Оросын нийтийн өмчит Газпром компанийн ерөнхийлөгч Миллер нар гарын үсэг зурлаа. Энэхүү хуралдаанд Оросын талаас хүсэлт тавьсаны дагуу ерөнхий сайд У.Хүрэлсүх биечлэн оролцжээ.
Эргэн сануулахад “Сибирийн хүч-2” төслийн зураг төслийг боловсруулах ажлыг эхлүүлэх зөвшөөрөлийг В.Путин 2020 оны 3 сард олгож байсан бол өнөөдөр тусгай зориулалтын хамтарсан компани ийнхүү байгуулагдлаа. Монголын нутгаар жилд 50 тэрбум шоо метр хий дамжуулсанаар Монгол улс жилдээ 1 тэрбум ам долларын орлого олох боломжтой юм.