БАТТУЛГЫН СОНГУУЛИЙН АЖИЛЛАГАА ЭРЧЭЭ АВЧ БАЙНА

2020-08-26  

  Путинаас суралцах зүйл их байна гэж Баттулга ба түүний баг үзэж байна. Тэд Путинаас суралцаж, "Нэгдсэн Монгол"-ын суурийг өнөөгөөс тавьж эхэллээ. Энэ бол түүний дэмжлэгээр үүссэн ШИНЭ нам, түүний дэмжиж сонгогдсон Ардчилсан Нам, МАН-ын саналыг хуваах МАХН, нам бусчуудын саналыг татах Т.Ганболдын байгуулсан "бие даагчдын холбоо" юм. Тэр одоо энэ дөрвөн намыг залж байна.

  Энхбаярыг татахын тулд Хотын дарга болгохыг ч зөвшөөрүүлж амжив. Яг энэ бүтцээрээ аймаг, дүүрэг, сумд ялалт байгуулна гэдэг тооцоог гаргасан байна. Орон нутгийн сонгуульд энэ улс төрийн дөрвөл олонхи болж чадаж гэмээнэ Баттулга л ялсантай дүйцэх юм. Ийнхүү Орон нутгийн сонгуультай зэрэгцэн Ерөнхийлөгч Баттулгын дахин сонгогдоход дэмжлэг үзүүлэх улс төрийн талбарыг бий болголоо.

Н.Энхбаяр хотын шинэ дарга болно гээд төсөөл. Тэгээд л Нийслэлийн ИТХ-д саналаа өгөх болох нь, иргэд. Түүнийг Баттулга яагаад улс төрийн бүлэгтээ татав? Яагаад гэвэл МАХН ирэх жилийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийг эдэлж буй. Н.Энхбаярыг Хотын дарга болгож чадвал том нэг талаас том өрсөлдөгчөө замаасаа зайлуулсантай ижил. Нөгөө талаас МАН-ын саналыг хувааж нэр, нэр дэвшигчийг унагахад тэр л тусалж чадна. Ийм нэг улс төрийн нүүдэл өрөгдөж эхэллээ.

 

Ц.ЭНХБАТ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Эмээ:Энхбаяр сайхан орчуулгаа хийгээд амарч байгаад урт наслаасайдаа.чадалтай сайхан дарга хийчих хүн МАН д олон бий. 2020-08-29
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?