Д.ТЭРБИШДАГВА, Ч.УЛААНЫГ ХАРЛУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДЖЭЭ

2016-05-12  

МАХН-ын доторх эсэргүүгээр Ч.Улаан, Д.Тэрбишдавгыг намын нөхөд нь нэрлэж байна лээ. Ёстой ёс жудаггүй үйлдэл хийсэн, улайдаггүй Ч.Улаан гээд цоллож байна. Бүр Ч.Улаан, Д.Тэрбишдагва хоёрыг харлуулах ажлын хэсэг хүртэл байгуулаад амжжээ. Энэ ажлын хэсгийг нь Н.Энхбаярын эхнэр удирдаж байгаа гэх мэдээ чих дэлсэв. Н.Энхбаярын далласан газар нь ил гарч, далайсан газар нь далд ордоггүй хүнтэй О.Цолмон үеийн үед үзэлцсээр ирсэн. МАХН-ын даргад улайх байтугай ичих мэдрэмж огт байхгүйг бэлхнээ харж байна. Төрийн бүх өндөр дээд албан тушаалыг хашсан мөртлөө Шадар сайд хийх гээд хор найруулж байлаа шүү дээ. Үүнийх нь хажууд Ч.Улаан, Д.Тэрбишдагва хоёр уугуул намынхаа гишүүнчлэлийг сэргээх тийм ичмээр явдал уу?. Тэгээд ч МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг нь хүртэл багаа орхиод АН-д элсчихлээ. Ийм намаас ёс зүй, шударга ёс гэгчийг хүлээх шаардлага бий юу? Нам дотроо арай дөнгүүр гэснийг нь хайрцаглах гэж оролддог МАХН-д Д.Тэрбишдагва, Ч.Улаан хоёр харин ч удаан тэслээ. Хэрвээ МАХН-д үлдсэн бол Н.Энхбаярын хүсэл зорилгод нийцэх үйлдэл хийх утсан хүүхэлдэйнүүд болох байсан биз. Тиймээс Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар үзэл бодол, итгэл үнэмшилдээ бат зогсч МАХН-аас гарах шийдвэр гаргалаа. Үүнээс харахад Д.Тэрбишдагвын "Цаашид МАХН, МАН-ыг нэг нам болгоно" хэмээн мэдэгдсэн нь оргүй үг биш болж таарлаа.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
ХАВРЫН МОРИН УРАЛДААНЫГ СЭРГЭЭЖ, 14-ӨӨС ДЭЭШ НАСНЫ ХҮҮХДЭЭР МОРЬ УНУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАЙНГЫН ХОРОО ДЭМЖЛЭЭ
ШУУРХАЙ: ГУРВАН АЛБАН ТУШААЛТНЫ ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ТАНИЛЦУУЛНА
Н.УЧРАЛ: ГАШУУНСУХАЙТЫН ГЭРЭЭНД ОЛОН УЛСЫН АУДИТ ХИЙЛГЭНЭ, МАН-ЫН САНХҮҮД Ч АУДИТ ОРУУЛНА
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ ЧӨЛӨӨЛӨХИЙГ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО 77.8 ХУВИАР ДЭМЖЛЭЭ
УИХ 2027 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА: ЗАРЛАГА 41.5 ИХ НАЯД ТӨГРӨГ
АТГ: ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН 500 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХЭРЭГТ Х.НЯМБААТАР НАРЫН 6 ХҮНИЙГ ШАЛГАЖ БАЙНА
Х.НЯМБААТАР: ТӨМӨР ЗАМЫН ТЕНДЭРИЙГ НУУЦАД ОРУУЛЖ, 110 САЯ ДОЛЛАРЫН АВЛИГА ТАРААСАН
ЧИНГИС ХААНЫ ХӨРГИЙГ АРХИ, ТАМХИН ДЭЭР ТАВИХЫГ ХОРИГЛОХ ХУУЛЬ ГАРНА
АППЛИКЕЙШН ЗЭЭЛИЙН ХҮҮ 60 ХУВЬД ХҮРСЭН Ч СЗХ-НЫ ДАРГЫГ ЧӨЛӨӨЛСӨНГҮЙ: 94 ГИШҮҮНИЙ 54 НЬ ДЭМЖСЭНГҮЙ
«ЧӨЛӨӨЛЬЕ» САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ: ТӨК-ИУДЫГ 2027–2030 ОНД ГУРВАН ҮЕ ШАТТАЙ ШИНЭЧИЛНЭ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?