СЕХ-НЫ ДАРГААР ДЭЛГЭРНАРАНГ ТОМИЛОВ

2020-08-31  
  Үүргээ "гүйцэтгэсэн" СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн, нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан нар тэтгэвэртээ гарчээ. Харин тус хорооны гишүүн Э.Батболд, С.Баатаржав нар өөрсдөө чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн учир ажлаас нь чөлөөлсөн байна. Дээрхи эрх мэдэл бүхий хүмүүсийг чөлөөлсөнтэй холбогдуулан Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг үндэслэн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Пүрвээгийн Дэлгэрнаранг Сонгуулийн ерөнхий хорооны даргаар сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Даваанямын Даваа-Очирыг Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргаар томиллоо. Пүрвээгийн Дэлгэрнаран нь улс төр судлаач, эрх зүйч мэргэжилтэй. Улсад 32 жил ажилласнаас төрийн албанд 7 жил ажилласан.
  Хамгийн сүүлд Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтэст ахлах референтээр ажиллаж байсан болно. Нарийн бичгийн дарга Даваанямын Даваа-Очир нь эрх зүйч, хуульч мэргэжилтэй. Төрийн албанд 39 дэх жилдээ ажиллаж байгаа буй. Уг албан тушаалд томилогдохоос өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан юм.
 
УИХ-ын хэвлэлийн албанаас мэдээлэв.
 
 
 
 

 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?