СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧЭЭР БРИТАНИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖ ИХ

2020-09-07  

 Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малонийг хүлээн авч уулзлаа. 

Эрчим хүчний  сайд Н.Тавинбэх  Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр тусгасныг дуулгалаа. Тэрээр, "Манай улс сэргээгдэх эрчим хүчний нэгдсэн бодлоготой болох шаардлагатай байгаа. Эрчим хүчний нэгдсэн системийн горим тохируулгад нийцтэй байдаг усан болон усан цэнэгт станцыг барьж байгуулах чиглэлд Их Британи улстай хамтран ажиллах боломж нээлттэй" гэдгийг илэрхийлэв. 

Элчин сайд Филип Малон  хариуцлагатай албанд томилогдсонд нь сайд Н.Тавинбэхэд баяр хүргэн Британид айлчилж, туршлага солилцохыг урилаа. Их  Британи болон Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний үйл ажиллагаа 2009 оноос эхлэлтэй. Дорноговь аймгийн нутагт 30 МВт-ын “Говь” нарны цахилгаан станцын төслийг хэрэгжүүлж, энэ оны 6 дугаар сараас эхлэн эрчим хүчний нэгдсэн системд 1,214,640 кВт цахилгаан эрчим хүчийг нийлүүлээд байна. Мөн Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт “Нааново” 14 МВт-ын хүчин чадалтай хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлж эхэлжээ.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЯРИЛЦЛАГА НЭР БҮХИЙ ГЭРЧҮҮДИЙН НУУЦАА ДЭЛГЭХ ЯРИАНЫ "ШТОРК" БАЙВ УУ
Х.БАТТУЛГЫГ ОРОСТ "ДУУДСАН" УУ
УЛААНБААТАРЫГ БҮСЧИЛЖ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР 1.7 САЯ ИРГЭНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ИНГЭЖ ЯРЬЖ БАЙНА
ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАТБОЛД ДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮДЭД...
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?