ЕВРОПЫН УДИРДАГЧИД ЯПОНЫ ШИНЭ ЕРӨНХИЙ САЙД СҮГА ЁШИХИДЭД БАЯР ХҮРГЭЖЭЭ

2020-09-17  

Европын Зөвлөлийн тэргүүн Шарль Мишель “Twitter” хуудсаараа дамжуулан Сүга Ёшихидэд халуун баяр хүргээд, ЕХ-Японы харилцааг бэхжүүлэх, дэлхий дахинд тулгарч буй сорилтуудыг зохицуулах чиглэлд хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж буйгаа илэрхийлсэн байна.

Япон, ЕХ түүхэнд байгаагүй хамгийн сайн харилцааг тогтоогоод байгаа бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Америкийн эрх ашгийг эрхэмлэх” бодлого баримталж буй үед хоёр тал эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг өнгөрсөн онд баталсан гэж тэрбээр мэдэгджээ.

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны хувьд Сүга Ёшихидэг томилогдоно хэмээн найдаж байснаа илэрхийлээд, өнгөрсөн долоо хоногт талууд чөлөөт худалдааны “түүхэн” хэлэлцээр байгуулсныг тэмдэглэжээ. Мөн тэрбээр хоёр орны харилцаа шинэ түвшинд хүрснийг энэхүү үйл явдал харуулсан хэмээгээд, “Баяр хүргэе” хэмээх үгийг Япон ханзаар бичсэн байна

"Сүга Ёшихидэ Японы улс төрд олон жилийн турш зүтгэсээр ирсэн бөгөөд Герман, Японы харилцаа сүүлийн жилүүдэд улам өргөжин гүнзгийрсэн" гэж Германы Канцлер Ангела Меркель мэдэгдээд, цаашид олон талт үзэл, чөлөөт худалдааг хөгжүүлэх зэрэг чиглэлд хамтран ажиллана хэмээн найдаж буйгаа илэрхийлжээ. 

ЭХ СУРВАЛЖ: ТОКИО. /NHK/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЯРИЛЦЛАГА НЭР БҮХИЙ ГЭРЧҮҮДИЙН НУУЦАА ДЭЛГЭХ ЯРИАНЫ "ШТОРК" БАЙВ УУ
Х.БАТТУЛГЫГ ОРОСТ "ДУУДСАН" УУ
УЛААНБААТАРЫГ БҮСЧИЛЖ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР 1.7 САЯ ИРГЭНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ИНГЭЖ ЯРЬЖ БАЙНА
ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАТБОЛД ДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮДЭД...
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?