ЯПОН УЛС ДИЖИТАЛ ШИНЭЧЛЭЛИЙН ЯАМТАЙ БОЛНО

2020-09-18  

2021 оны намар гэхэд Японы Засгийн газрын бүрэлдэхүүнд дижитал шинэчлэлийн асуудал эрхэлсэн шинэ яам байгуулагдана гэж “Nikkei” сонин мэдээлжээ.

Тус сонинд мэдээлж буйгаар, шинэ яамны гол үүрэг нь Засгийн газрын үйл ажиллагааг цахимжуулах юм. Коронавирусний цар тахлын улмаас Засгийн газрын үйл ажиллагаанд зарим доголдол гарсантай холбоотойгоор Японы эрх баригчид ийм алхам хийсэн байна.

Японы шинэ Ерөнхий сайд Сүга Ёшихидэ Засгийн газраа бүрэлдүүлэхдээ Дижитал шинэчлэлийн сайдын шинэ албан тушаалд Хараи Такуяаг хэдийнэ баталсан байна. Тэрбээр Абэ Шинзогийн Засгийн газарт шинжлэх ухаан, технологийн хөгжлийг хариуцаж байжээ. 

Наймдугаар сарын 16-ны өдөр Японы парламент хоёр хоногийн өмнө эрх баригч Либерал-Ардчилсан намын даргаар сонгогдсон Сүга Ёшихидэг тус улсын шинэ Ерөнхий сайдаар баталсан билээ. Эрүүл мэндийн шалтгаанаар албан тушаалаасаа огцорсон Абэ Шинзогийн өмнөх Засгийн газарт тэрбээр сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байв

Эх сурвалж: ТОКИО. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
ХАВРЫН МОРИН УРАЛДААНЫГ СЭРГЭЭЖ, 14-ӨӨС ДЭЭШ НАСНЫ ХҮҮХДЭЭР МОРЬ УНУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАЙНГЫН ХОРОО ДЭМЖЛЭЭ
ШУУРХАЙ: ГУРВАН АЛБАН ТУШААЛТНЫ ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ТАНИЛЦУУЛНА
Н.УЧРАЛ: ГАШУУНСУХАЙТЫН ГЭРЭЭНД ОЛОН УЛСЫН АУДИТ ХИЙЛГЭНЭ, МАН-ЫН САНХҮҮД Ч АУДИТ ОРУУЛНА
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ ЧӨЛӨӨЛӨХИЙГ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО 77.8 ХУВИАР ДЭМЖЛЭЭ
УИХ 2027 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА: ЗАРЛАГА 41.5 ИХ НАЯД ТӨГРӨГ
АТГ: ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН 500 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХЭРЭГТ Х.НЯМБААТАР НАРЫН 6 ХҮНИЙГ ШАЛГАЖ БАЙНА
Х.НЯМБААТАР: ТӨМӨР ЗАМЫН ТЕНДЭРИЙГ НУУЦАД ОРУУЛЖ, 110 САЯ ДОЛЛАРЫН АВЛИГА ТАРААСАН
ЧИНГИС ХААНЫ ХӨРГИЙГ АРХИ, ТАМХИН ДЭЭР ТАВИХЫГ ХОРИГЛОХ ХУУЛЬ ГАРНА
АППЛИКЕЙШН ЗЭЭЛИЙН ХҮҮ 60 ХУВЬД ХҮРСЭН Ч СЗХ-НЫ ДАРГЫГ ЧӨЛӨӨЛСӨНГҮЙ: 94 ГИШҮҮНИЙ 54 НЬ ДЭМЖСЭНГҮЙ
«ЧӨЛӨӨЛЬЕ» САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ: ТӨК-ИУДЫГ 2027–2030 ОНД ГУРВАН ҮЕ ШАТТАЙ ШИНЭЧИЛНЭ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?