ОЛОН УЛСЫН СЭТГҮҮЛЧ УЧИР БИТҮҮЛГЭЭР НАС БАРАВ

2020-09-29  

 Хэд хоногийн өмнө Орос гаралтай олон улсын сэтгүүлч Андрей Волтчек учир битүүлгээр нас барсан талаар Туркын хэвлэл мэдээлэл мэдээлсэн байна. Тодруулбал 2020 оны 9 сарын 22 өдөр үүрийн 05.30 цагт  57 настай Андрей  Волтчек болон түүний эхнэр өөрсдийн бүртгүүлсэн зочин буудалдаа очоод таксинаасаа эхнэр нь буугаад нөхрөө сэрээх гэсэн боловч Андрей Волтчек сэрээгүй байна.

Түүний цогцсыг Туркын шүүх эмнэлгийн төвд хүргэсэн бөгөөд нас барсан учир шалтгааныг одоо хүртэл тогтоож чадаагүй байна. 

Андрей Волтчек нь  ЗХУ-н Ленинград хотод төрсөн бөгөөд түүний ээж Хятад Оросын эрлийз бол аав нь Чех хүн байжээ.  Түүнийг 3 настай байхад гэр бүл нь Ленинград хотоос Чех улсын Пилсен хотруу нүүжээ.  Өсвөр насандаа зөвхөн барууны хэвлэл мэдээллээс мэдээлэл авдаг байжээ. Хүүхэд байхад нь ЗХУ Афганистаны дайныг эхлүүлсэнтэй холбоотой улс эх орноо өөр өнцгөөс харж эхэлсэн байна. 

Насанд хүрсэнийхээ дараа удалгүй эргэлзэх зүйлгүйгээр АНУ-н иргэн болсон байна. 

Тэрээр Нью-Иорк хотод суурьшсаны дараа кино хийх талаар суралцаж эхэлсэн бөгөөд хажуугаар нь өөрийн олон хэлний авьяасаа ашиглан хагас цагаар орчуулагчын ажил хийдэг байжээ. 

Андрей Волтчек нь чихрийн шижингийн өвчтэй, өдөрт хоёр төрлийн эм уудаг байсан гэж эхнэр нь мэдүүлсэн байна. Тэрээр олон улсын сэтгүүлч бөгөөд барууны империализмтай тэмцэгч, Барууны улс орон дэлхийд сөргөөр нөлөөлж буйг сурвалжилдаг гэдгээр нь олон улс мэднэ.

Туркын цагдаа нар хэлэхдээ түүний үхлийг ердийн бус гэж тодорхойлжээ. Түүний үхэл сэжиг бүхий байгаа үлдсэн бөгөөд олон хүмүүс түүний үхлийг АНУ-н "Холбооны мөрдөх товчоо"-той холбон сэжиглэж байгаа юм.  Учир нь Андрей Волтчек нь сүүлийн хэдэн сар барууны хэвлэл мэдээлэл нь Хонг Конг, Синжианд болж буй үйл явдлыг БНХАУ-н засгийн газартай холбон улс төржүүлсэн худал хуурмаг мэдээллүүдийг тараасан гэж нийтэлсэнтэй холбоотой гэж үзэж байгаа юм байна. Тэрээр АНУ-н иргэн, олон улсын сэтгүүлч бөгөөд АНУ-г сүүлийн хэдэн жил хүчтэй шүүмжилж ирсэн юм. Андрей Волтчек өөрийн ухамсарт амьдралдаа нийт 140 гаруй улс оронд очиж улс төр, нийгэм, шашин судласаар иржээ. Тэрээр дэлхий дахинд болж буй муу муухай бүхэн барууны улс орнуудтай салшгүй холбоотой, барууны улс орнуудын удирдлага, менежмэнтийн үр дүнгээс болж дэлхий дахин өдөр ирэх тусам улам муудсаар байгааг илэрхийлсээр ирсэн юм.

Олон улсад айлчлан судалгаа хийх явцдаа өөрийн харсан, мэдсэн, судалсан зүйлээ нийтлэл болгон бичиж, кино болгон гаргадаг болов. Түүний олж мэдсэн туршлага, мэдлэгээс харахад дэлхийн том асуудлууд бүгд Барууны империализмтэй холбоотой гэсэн дүгнэлтийг гаргаж байжээ. 

Э.ОТГОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?