НИТХ-Д ӨРСӨЛДӨХӨӨР 314 НЭР ДЭВШИГЧ ХҮСЭЛТЭЭ ИРҮҮЛЖЭЭ

2016-05-14  

Нийслэлийн сонгуулийн хороо нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал НИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн нэр дэвшигчдийг өчигдөр хуулийн хугацаанд бүртгэж дууссан байна. Зургадугаар сарын 29-ний өдөр болох НИТХ-ын ээлжит сонгуульд нийт 13 нам, хоёр эвслээс 314 нэр дэвшигч оролцох хүсэлтэй илэрхийлж, шаардагдах материалаа Нийслэлийн сонгуулийн хороонд хүргүүлжээ. Эдгээр нэр дэвшигчдээс хуульд заасан шаардлага хангасан хүмүүсийг эцсийн байдлаар энэ сарын 17-ны өдөр нийтэд зарлах юм. Харин бие даан нэр дэвшигчдийн нэрийг тавдугаар сарын 19-нд албан ёсоор зарлана гэлээ. Одоогоор НИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшихээр 30 гаруй хүн хүсэлтээ ирүүлснээс 8  нь материалаа ирүүлжээ. Сонгуульд нэр дэвшигчид сонгуулийн хорооноос батламжаа гардан авснаас дөрөв хоногийн дараа буюу тавдугаар сарын 21-нээс сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлэх юм. 

НИТХ-ын сонгуульд нэр дэвшихээр бүртгүүлсэн нам, эвслийн гишүүдийн тоо 

МАН                                                 45

АН                                                    45

ИЗНН                                               18

МУНН                                                3

БНН                                                  21

МСДН                                               11

ИХН                                                  44

Хөгжлийн хөтөлбөр нам               6

МАХН                                               45

Хөдөлмөрийн үндэсний нам      29

Монгол консерватив нам            10

Эх орончдын нэгдсэн эвсэл         5

ТТЭН-ийн эвсэл                              32 

 

Х.АЯЛГУУ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?