ТРАМП БАЙДАН НАР АНХНЫ МЭТГЭЛЦЭЭНЭЭ ХИЙЛЭЭ

2020-09-30  

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид болох Дональд Трамп, Жо Байден нар анхны халз мэтгэлцээнээ тус улсын Охайо муж улсын Кливленд хотод өнгөрсөн шөнө хийлээ.

Мэтгэлцээн нэлээд ширүүн уур амьсгал дунд болсон байна. Эрүүл мэндийн даатгалын асуудлыг хэлэлцэх үеэс тэд хоорондоо хатуу ширүүн үг шидэлцэж эхэлжээ. Байдан Трампыг худалч, АНУ-ын түүхэн дэх хамгийн муу Ерөнхийлөгч гэсэн бол Трамп түүнийг улс төрийн карьерынхаа 47 жилд юу ч хийгээгүй гэж буруутгав. “47 жилийн хугацаанд би таны 47 жилд хийж бүтээснээс илүү олон зүйлийг хийлээ" гэж тэрбээр хэлжээ.

Байден коронавирусний нөхцөл байдлын талаар ярихдаа, Трампт ямар ч төлөвлөгөө байхгүй, хэрэв Ерөнхийлөгчийг илүү ухаалаг, хурдан болгохгүй бол олон хүн нас барна гэж шүүмжлэхэд Трамп хариуд нь "Хэзээ ч надад ухаалаг гэдэг үгийг битгий ашиглаарай, Жо, хэзээ ч битгий хэлээрэй. Танд ухаалаг зүйл гэж байхгүй шүү дээ" хэмээгээд хэрэв Байден оронд нь байсан бол сая сая хүн нас барах байсан гэжээ.

Мэтгэлцээний явцад Трамп, Байдан нар бие биенийхээ болон мэтгэлцээнийг зохион байгуулсан "Fox News" сувгийн хөтлөгч Крис Уоллесын яриаг нэг бус удаа тасалж, ярилцсан сэдэв бүр дээр хэрүүл маргаан өрнүүлжээ. Тэд нийтдээ зургаан сэдвээр мэтгэлцсэн байна. Коронавирустэй холбоотой нөхцөл байдлаас гадна, нэр дэвшигчид эдийн засаг, удахгүй болох сонгуулийн шударга байдал, Америкийн хотуудад болсон эсэргүүцлийн ажиллагааны талаар ярилцжээ.

Мэтгэлцээний эхэнд нэр дэвшигчид гар бариагүй нь олон хүнийг анхаарлыг татсан боловч одоогийн байдлаар Америкт 200 мянга гаруй хүний ​​амь насыг авч одсон коронавирусний халдварын нөхцөл байдлын улмаас гар барихгүй байхаар төлөвлөсөн байна. Мэтгэлцээний үеэр Трамп вирусний вакцин бэлэн болоход хэдхэн долоо хоног үлдээд байгааг мэдэгдэхэд Байден хариуд нь инээмсэглэжээ.

Эх сурвалж: ЛОНДОН. /BBC/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
ХАВРЫН МОРИН УРАЛДААНЫГ СЭРГЭЭЖ, 14-ӨӨС ДЭЭШ НАСНЫ ХҮҮХДЭЭР МОРЬ УНУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАЙНГЫН ХОРОО ДЭМЖЛЭЭ
ШУУРХАЙ: ГУРВАН АЛБАН ТУШААЛТНЫ ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ТАНИЛЦУУЛНА
Н.УЧРАЛ: ГАШУУНСУХАЙТЫН ГЭРЭЭНД ОЛОН УЛСЫН АУДИТ ХИЙЛГЭНЭ, МАН-ЫН САНХҮҮД Ч АУДИТ ОРУУЛНА
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ ЧӨЛӨӨЛӨХИЙГ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО 77.8 ХУВИАР ДЭМЖЛЭЭ
УИХ 2027 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА: ЗАРЛАГА 41.5 ИХ НАЯД ТӨГРӨГ
АТГ: ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН 500 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХЭРЭГТ Х.НЯМБААТАР НАРЫН 6 ХҮНИЙГ ШАЛГАЖ БАЙНА
Х.НЯМБААТАР: ТӨМӨР ЗАМЫН ТЕНДЭРИЙГ НУУЦАД ОРУУЛЖ, 110 САЯ ДОЛЛАРЫН АВЛИГА ТАРААСАН
ЧИНГИС ХААНЫ ХӨРГИЙГ АРХИ, ТАМХИН ДЭЭР ТАВИХЫГ ХОРИГЛОХ ХУУЛЬ ГАРНА
АППЛИКЕЙШН ЗЭЭЛИЙН ХҮҮ 60 ХУВЬД ХҮРСЭН Ч СЗХ-НЫ ДАРГЫГ ЧӨЛӨӨЛСӨНГҮЙ: 94 ГИШҮҮНИЙ 54 НЬ ДЭМЖСЭНГҮЙ
«ЧӨЛӨӨЛЬЕ» САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ: ТӨК-ИУДЫГ 2027–2030 ОНД ГУРВАН ҮЕ ШАТТАЙ ШИНЭЧИЛНЭ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?