С.БАЯРЦОГТ ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИД ОЮУТОЛГОЙГООС 63,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ АВЧЭЭ

2020-10-01  

1. С. Баярцогт “Айвонхоу майнз”-ийн хувьцаанаас 1,8 тэрбумын ашиг олжээ.

С. Баярцогт нь Оюутолгойтой гэрээ байгуулах ЗГ-ын ажлын хэсгийн орлогчоор ажилласан.

С.Баярцогт нь Оффшор бүсэд буюу Бахамас аралд үүсгэн байгуулсан “ND HARMONY” компаний Швейцар дахь “Кредит Свисс Ай Жи” банк дахь данснаас гүйлгээ хийж 2009.08.20 –ны өдөр Айвонхоу майнз компаний 150,000 ширхэг хувьцааг 2 тэрбум 16 сая төгрөгөөр худалдан авсан.
2009.10.06-ны өдөр ЗГ Оюутолгойтой “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулсан.Үүнээс хойш 6 сарын дараа буюу 2010.04.06-ны өдөр “Айвонхоу майнз” компаний 150,000 ширхэг хувьцааг Гурван тэрбум найман зуун гучин найман сая төгрөгөөр худалдаж, энэ хувьцаанаас 7 сарын дотор Нэг тэрбум найман зуун наян зургаан сая төгрөгийн ашиг олжээ.

2. С. Баярцогт эхнэрийнхаа компанид Оюутолгойгоос 63,9 тэрбум төгрөгийн ажил авчээ

С. Баярцогт нь эхнэр Ч.Нарантуяагийн 50 хувийн хувьцааг нь эзэмшдэг “Кью Эф Эс” ХХК-ийг Өмнөговь аймгийн Ханбогд болон Өмнөд кэмпэд ажил үйлчилгээ үзүүлэх гэрээг Оюутолгой ХХК-тай хийлгэж, 2010-2012 онуудад 43.2 тэрбум, 2013 онд 20,7 тэрбум төгрөгийн ажил авчээ

3. Үнэтэй орон сууцаа бусдын нэр дээр шилжүүлж, хуурамч бичиг баримт бүрдүүлэн худал мэдүүлэг өгүүлжээ.

С. Баярцогт нь 852 сая төгрөгийн үнэлгээтэй Нүхэт дэхь хаусаа хөрөнгө орлогын мэдүүлгээсээ нууж, Х. Дөчинтав гэх хүний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ авсан
Мөн 1,4 тэрбумын үнэлгээтэй Велла Виста хотхоны Таун хаус, 1,1 тэрбум төгрөгийн үнэлгээтэй Велла Виста хотхоны орон сууцыг худалдаж авсан эх үүсвэр тодорхойгүй. Өөрөө эх үүсвэрээ тайлбарлаж чадаагүйгээс гадна эхнэр нь ч эдгээр үл хөдлөх хөрөнгийг С. Баярцогт аль компаниас ямар эх үүсвэрээс худалдаж авсныг мэдэхгүй байсан ажээ.
АТГ-аас С.Баярцогтыг шалгаж эхлэнгүүт нэг байраа найз “Модерн номадс”-ын эзэн М. Есөнмөнхийн ажилтны нэр дээр шилжүүлж, “Эм Си Эс ” компанид мөнгө тушаасан гэсэн хуурамч бичиг баримт бүрдүүлж, худал мэдүүлэг өгүүлсэн.

5. С. Баярцогт УИХ-ын гишүүн Б. Дэлгэрсайханаас 8,2 сая евро зээлж оффшор дансруугаа шилжүүлүүлсэн байна.

УИХ-ын гишүүн Б. Дэлгэрсайхан 2008 онд Швейцарь дахь “ Юу Би Эс” банкны дансаараа С.Баярцогтын “Кредит Свисс” банкны данс руу 8,2 сая евро шилжүүлжээ. С. Баярцогт энэ мөнгийг 2009-2014 оны хооронд Б. Дэлгэрсайханд буцааж өгсөн бөгөөд зээлийн хүүнд 90,000 доллар өгчээ.

Оюутолгойг гэрээ байгуулахдаа Сангийн сайд С. Баярцогт албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ хувийн ашиг сонирхолоо гүйцэлдүүлэх зорилгоор ашигласан гэж үзээд түүнд ял өгчээ.

Эх сурвалж: Сэтгүүлч Б.Отгон 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЯРИЛЦЛАГА НЭР БҮХИЙ ГЭРЧҮҮДИЙН НУУЦАА ДЭЛГЭХ ЯРИАНЫ "ШТОРК" БАЙВ УУ
Х.БАТТУЛГЫГ ОРОСТ "ДУУДСАН" УУ
УЛААНБААТАРЫГ БҮСЧИЛЖ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР 1.7 САЯ ИРГЭНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ИНГЭЖ ЯРЬЖ БАЙНА
ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАТБОЛД ДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮДЭД...
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?