ӨВӨРЛӨГЧ НАР ЯАЖ Ч ТЭМЦЭЭД ИХ ХЯТАДЫН ТҮРЭМГИЙ БОДЛОГЫГ ДИЙЛЭХГҮЙ НЬ БОЛОЛТОЙ

2020-10-01  

 Өвөр Монголын Ар Хорчин хошуунд оршин суугаа утга зохиолын нөхдөөс маань WeChat-ын дан шугамаар шинэхэн мэдээлэл авч буй. Хоёр гурван долоон хоногийн өмнө, Өвөр Монголыг захирч буй Бу Шо Лин хэмээх монгол гаралтай авгай Бээжингийн шууд нислэгээр Ар Хорчинд буугаад, орон нутгийн хүчний байгууллагыг өөрийн мэдэлд авч, тус хошууны зуу гаруй багшийг гэрээс нь хүчээр баривчлуулан авчраад, мөн хичээлдээ ирэхгүй байгаа сурагчдыг хүчээр баривчилж сургуульд нь оруулаад хятад хэлээр хичээл заалгасан байдаг. Тэгэхдээ хятад хэлээр хичээл заахгүй гэсэн багш нарыг ажлаас нь халж, намын шийтгэл оноосон байх бөгөөд үүнээс болж хэд хэдэн эмэгтэй багш ухаан алдаж унасан тухай ч өвөрмонголчууд бидэнд мэдээлсэн. Асуудал энэ дарга авгайгаас гадна, "Одон" тeлeвизийг гартаа атгасан Өвөр Монголын Сурган хүмүүжлийн товчоо гэж нэг завхарсан газар байдаг бололтой нь бас илүү санаа зовооно. Энэхүү товчоонд Бээжингээс зориуд хятад хүмүүс ирж ажиллаж “Хятад хэлээр хичээл зааж, ханз үсгээр бичүүлж сургах нь орчин үеийн шинжлэх ухаан, хөгжил дэвшилд ихээхэн цар нөлөөтэй” гэх маягийн тархи угаалт хийхийн сацуу Ар Хорчины “Тэнгэрийн зүү” хэмээх сургуулийг хараандаа авч, тэнд зөвхөн багш нарын хүүхдийг цуглуулж, тэд нар нь ч хичээл заалгахыг зөвшөөрч, мөн баахан хятад хүүхдэд монгол хувцас өмсүүлээд хичээл сургуульдаа урамтай сайхан орж байгаа дүр зураг үзүүлж, нэг ёсондоо Өвөр Монголын сургуулиуд хичээл сургалтаа албан ёсоор эхэллээ гэх маягийн хуурмаг дүр үзүүлсэн мэдээллийг давтан тавтан цацаж, нийт олонд нөлөөлөхийг оролдсон байх аж. Энэхүү хуурмаг дүрийн тоглолтонд Өвөр Монголд ажиллаж амьдардаг манай Монгол улсын иргэдийн хүүхдүүдээс гурван ч хүүхэд дунд нь орчихсон цохиж явна гэх юм. Гэхдээ эдний хувьд бол болно. Эцэг эх нь хүүхэддээ хятад хэл сургах нь хориотой зүйл биш. Шаардлага гарвал Монголдоо ирээд хүүхэддээ эх хэлээр нь хичээл заалгачихна. Харин өвөрмонгол хүүхдүүд бол тэр чигээрээ хятад болж төлөвшинө. Бу Шо Лин авгай хичээл сургууль хаяад байгаа Өвөр Монголын бусад хошуудаар орж Ар Хорчинд цэрэг цагдаа дайчлан ажилласан шигээ дээр дооргүй бужигнуулах ажлыг гардахаар болсон байна. Өвөрлөгч нар минь эх хэлээ авч үлдэх гээд янз бүрээр л тэмцэж байна. Ядаж байхад очоод дэмжих хүсэлтэй монголчууд нь хилийн хорио цээрээс болоод хил ч давж чадахгүй сууна. Ингэхэд их Хятадын энэхүү түрэмгий бодлогыг дийлэх болов уу, яадаг бол? гэж л санаа зохицохдоо үүнийг буулгалаа. Б.Ойдов

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?