Т.ДОРЖХАНД: ХҮН-ЫН ТАМГЫГ ХУУРАМЧААР АШИГЛАСАН ГЭХ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ТОДОРХОЙЛОЛТ ГАРСАН

2020-10-05  

 Нийслэлийн ИТХ-ын сонгуульд ХҮН-ыг оролцуулахгүй болсон шүүгчийн захирамжийг эсэргүүцэн тус намаас нэр дэвших байсан залуус иргэдийн гарын үсэг цуглуулж эхэлсэн тухай УИХ-ын гишүүн Т.Доржханд өнөөдөр мэдээлэв. 

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны сонгуулийн сурталчилгаа эхэлсэн ч ХҮН-аас нийслэлд нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулаагүй. Тодруулбал, ХҮН дотоод зөрчилтэй, бичиг баримтаа дутуу бүрдүүлсэн гэх мэдээлэлтэй байна. “Ардчиллаа хамгаалах, аврах ажлаа эхлүүлэхгүй бол болохгүй нь. Нийслэлийн сонгуульд ХҮН-аас өрсөлдөх байсан 27 залуу ялах эсэх нь 30 дугаар асуудал. Хамгийн чухал нь монгол хүн сонгох, сонгогдох эрхээ баталгаажуулах ёстой. Сонгууль хуулийн дагуу болж, сонгуулиар гарч ирсэн намаа хүлээн зөвшөөрч төрөө удирдуулдаг нийгмийн төлөө бид тууштай байр сууриа илэрхийлж тэмцэх болно” хэмээн УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээллийн үеэр онцоллоо. 

Дээрх асуудлаар нийслэлийн Сонгуулийн хорооноос хэвлэлийн бага хурал хийхдээ, ХҮН-ын бүрдүүлсэн бичиг барим бүрэн байгаа ч Захиргааны хэргийн шүүгчийн захирамж ажил гацаасан хэмээн мэдэгдсэн гэдгийг дурдлаа. Тэрээр нийслэлийн Сонгуулийн хороонд өгсөн ХҮН-ын бичиг баримт нь албан ёсны тамга тэмдэгтэй гэсэн ТЕГ-ын даргын тодорхойлолтыг мэдээллийн үеэр сэтгүүлчдэд үзүүлэв. Харин иргэн С.Зоригтбаатар, О.Бямбадэлгэр нарын Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахдаа ашигласан тамга нь УБЕГ-т бүртгэлгүй, хуурамч гэдгийг хуулийг байгууллага шалгаж дүгнэлтээ танилцуулсан хэмээн УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэлдээ тэмдэглэв. 

Тэрбээр, “Хуурамч тамга ашиглаж ХҮН-ын өмнөөс хурал хийж 45 хүнийг нэр дэвшүүлэхээр Сонгуулийн хороонд бичиг баримт өгсөн байна. Энэ бичиг баримт нь хуурамч гэдгийг холбогдох эрх бүхий байгууллага нь тодорхойлчихсон. Өөрөөр хэлбэл, хуурамч тамга ашиглан Сүхбаатар дүүргийн шүүхэд гомдол гаргасан, түүнд нь үндэслээд Захиргааны хэргийн шүүгч А.Насандэлгэр сонгуулийн ажлыг цалгардуулсан. Эрх бүхий байгууллага нь хуурамч бичиг баримтыг мэдэгдсэн учраас Захиргааны хэргийн шүүгчийн захирамж үндэслэлгүй болж байгаа юм. Тиймээс Захиргааны хэргийн шүүгч А.Насандэлгэрийн хууль бус захирамжийг яаралтай цуцлуул гэсэн шаардлагыг нийслэлийн Сонгуулийн хороонд тавьж байгаа” хэмээсэн юм. 

ХҮН-ыг сонгуульд оролцуулахгүй байх шийдвэрийг эсэргүүцэж одоогоор 10 мянга орчим иргэний гарын үсэг цуглуусан бөгөөд цаашид энэ ажил үргэлжилнэ гэв.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?