ОЙМС" НАРАНБААТАР МАН-Д ЭЛССЭНИЙ УЧИР ОЛДОВ...

2020-10-05  

Намд тодорхой зорилгоор элсдэг. Тэр тусмаа МАН-ын дарга, ерөнхий сайд У.Хүрэлсүхээс намын батлахаа гардан авна гэдэг бол бүр учиртай. Учиргүй юм байдаггүйн жишээ бол Наранбаатар сүр дуулиантайгаар МАН-д элссэн явдал юм. Тэр өмнө нь АН-ын гишүүн, Дарханы АН-ын даргаар ажиллаж байсан. Зорилго нь тодорхой. Дарханаас УИХ-д нэр дэвших. Тэгвэл Наранбаатар АН-ын дарга, УИХ-ын дарга З Энхболдын өмнөөс оймсоо тайлан шидсэн нь ч учиргүй биш. Түүнийг З. Энхболд үл дэмжин, Дарханы АН-ын даргаар батламжлахаас тухайн үед татгалзсан нь ийм үйлдэлд хүргэсэн гэдэг. Тэгвэл нам, улс төрөөр оролдож буй Наранбаатарын бизнес, түүний орлого нь юу вэ? Тэр ложистикийн компанитай. Тэр компани нь Монголын уул уурхай, тэр дундаа нүүрсний компаниудаас угжаастай явж ирсэн. Олон жилийн өмнөөс түүний зохиож ирсэн " Coal-Mongolia " арга хэмжээнийх нь гол спонсорууд нь Энержи ресурс, Эрдэнэс Таван Толгой, Моннис, Эрдэнэт УБҮ зэрэг томоохон компаниуд байсан. Энэ компаниуд л гол санхүүжилтийг нь хийж ирсэн. Тэгвэл энэ оноос эхлэн Наранбаатар энэ арга хэмжээгээ зохион байгуулж чадахаа больсон. Ковид ч нөлөөлсөн. Тэгсэн ч гэсэн Наранбаатар уул уурхай, тэр дундаа Эрдэнэс Таван Толгой ХК-аас салахыг хүсэхгүй байна. Тэр 1072 гэсэн акц өрнүүлсэн. Одоо тэрбээр Эрдэнэс таван толгой ХК-ийн ТУЗ-ын гишүүн болохыг хүсэж байна. Энэ л зорилгоор тэр эрх барьж буй МАН-д элссэн байна. Тэр өөрөө ч өргөдлөө өгсөн байна.

Энэ бол түүний захидал. Сийрүүлбэл:

Миний бие “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтад холбогдох материалуудыг хугацаанд нь өглөө. 4 гишүүнийг сонгох ба миний хувьд уул уурхайн мэргэжлийн чиглэлээр нь өрсөлдөх юм. Сонгон шалгаруулалтад заасан нийтлэг болон тусгай шаардлагуудыг бүрэн хангаж байгаа. 1072-ын холбоо хоёр жил гаднаас нь тэмцсэн, дотор нь ороод хяналтаа тавьбал илүү үр дүнд хүрэх болов уу. Шалгаруулалтад мөн холбооны ажлын албаны дарга М. Алзахгүй хөрөнгийн зах зээлийн чиглэлийн гишүүнд өрсөлдөхөөр материал өгсөн байгаа. Шалгаруулалт, ил тод, шударга явагдна гэж найдаж байна.

Ингэж Наранбаатар бичжээ. Мөн дэмжлэг хүсжээ гэж ойлгогдов. Юм учиртай гэж энэ аж.

Ц. БАТ-ЭНХ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?