Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үг хэр үнэ цэнэтэй вэ? Хэлсэн нь цуурай болж уулын толгой дамжин алсалж байна уу? Эсвэл ажил хэрэг болж байна уу? гэдгийг нягтлах цаг болжээ. Ерөнхийлөгчийн компанийг шалгах сүржин мэдэгдэл даржин болсон уу? гэж асууя. Энэ зуур Талх Чихэр компани өөрийн бүтээгдэхүүн " Мишээл" талхны үнийг 1800( Нэг мянга найман зуун ) төг байсныг 200( хоёр зуун) төгрөгөөр нэмж 2000 ( хоёр мянган төгрөгөөр худалдаалж эхэлсэн гэж Амгалан хүнсний захын талх чихрийн худалдагч хэллээ. - Цайны боовны үнэ ч 10 хувь нэмэгдсэн. Хамгийн түрүүнд Талх чихэр бүтээгдэхүүнийхээ үнийг 10 хувь нэмлээ. Атар Өргөө зэрэг компани талхны үнээ нэмээгүй гэж тэрбээр харьцуулж хэллээ. Ийнхүү Хүрэлсүхийн хэлсэн үгэнд атгасан Талх Чихэр компани үнээ нэмэхээ Хүрэлсүх ерөнхий сайдаас асуух албагүй гэдгээ илэрхийллээ. Арга ч үгүй дээ. Ар нь тамга юм хойно. Баттулга байгаа цагт Талх Чихрийг оролдох зоригтон байж таарах уу??!! Ц.БАТ-ЭНХ