КИРГИЗИЙН СОНГОГЧИД ТӨРИЙН ОРДНОО ГАРТАА ОРУУЛЖЭЭ

2020-10-07  

 Ням гарагт Киргизстанд парламентын сонгуулийн санал хураалт явагдаж, 120 суудлын төлөө улс төрийн 16 намын нэр дэвшигчид өрсөлдсөн юм. Урьдчилсан дүнгээр аль ч нам олонх болж чадаагүй бөгөөд суудал авах саналын босгыг давсан таван нам эвслийн засгийн газар байгуулах нөхцөл бүрэлджээ.Гэтэл эдгээр таван намын дөрөв нь одоогийн эрх баригч нам болон түүний талыг баримтлагч улс төрийн хүчнүүд байгаа нь сөрөг хүчнийхний хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан байна. Тэд эрх баригчдыг сонгуулийн үр дүнг луйвардсан гэж үзсэн учир тэмцэл өрнүүлж, Парламент бол ерөнхийлөгчийн байрладаг төрийн ордныг хүчээр гартаа оруулж чаджээ. Тэмцэгчид өмнөх ерөнхийлөгчийг Атамбаевыг ч сулласан байна. Атамбаев нь 2011-2017 онуудад Киргизстаны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. Одоогийн ерөнхийлөгч Сооронбай Жээнбековын тушаалаар 2019 оны наймдугаар сард түүнийг Кой-Таш тосгон дахь гэрээс нь анх баривчилсан. Түүнийг авлигын хэрэгт буруутгаснаас гадна баривчлагдах үедээ хууль хүчнийхэнд эсэргүүцэл үзүүлсэн, аллага зохион байгуулсан, хүн барьцаалсан, гэмт хэргийн бүлгийн толгойлогчийг шоронгоос сулласан зэрэг ял тулгаж, 11 жилийн хорих ял оноогоод байсан юм. Тэгвэл босогчид түүнийг чөлөөлжээ. Одоогийн ерөнхийлөгч Сооронбай босогчдын эсрэг гал нээхгүй , нөхцөл байдлыг хурцатгахгүй тушаал буулгаснаа мэдэгдээд байна гэж ИТАР-ТАСС агентлаг мэдээллээ. Киргиз улс нь таван стан дотроо хамгийн ардчилсан гэж нэрлэгдэж буй. Ард түмний амьдрал нь доройтсон, эрх мэдэлтнүүд нь авилгад идэгдсэн, улс орон нь өрөнд идэгдсэн зэргээрээ манай Монгол улстай ижил төстэй юм. Ялгаа нь ард иргэд нь нэгдэж, босож, тэмцэж, эрх мэдэлтнүүдээ унагаж чаддаг ард түмэн. Одоогоор Киргизийн ард түмэн 3 ерөнхийлөгчийг түлхэн унагатлаа тэмцэж өрнүүлж чадсан.

Тэмцлийн үр дүнд луйврын сонгуулийг хүчингүй болгож, дахин сонгууль явуулах болсон байна. Сонгуулийг 14 хоногийн дотор зарлаж, 60 хоногт багтаан сонгуулийг явуулах болжээ.

Т.Оргил

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?