Ц.НАСАНБАТ: Ч.САЙХАНБИЛЭГИЙГ БАЙГАА УЛСААС НЬ ШИЛЖҮҮЛЭН АВЧ ИРНЭ

2020-10-07  

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагаа  үргэлжилж байгааг УЕПГ-аас мэдээллээ.   Энэ  талаар Нийслэлийн прокурорын орлогч Ц.Насанбатаас тодруулахад "Эрэн сурвалжлах ажиллагааг мөрдөх байгууллага хариуцдаг. Мөрдөн байцаалтын ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгаа. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг шилжүүлэн авдаг. Энэ дагуу түүнийг шилжүүлэн авах тухай асуудлаар холбогдох байгууллагад хандсан байгаа" гэлээ. 

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс болон Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн хамтарсан ажлын хэсгээс эрүүгийн 1802001240165 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "тодорхой хүнтэй уулзахыг хориглох" хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байдаг.   Улмаар 2019 оны наймдугаар сард хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй дээрх ажлын хэсгийн мөрдөгч нарт мэдэгдэлгүйгээр Монгол Улсын хилээр гадагш зорчин, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлд заасан яллагдагчийн үүргийг зөрчсөн тул түүнийг эрэн сурвалжилж байна хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээлсэн байдаг.  

Эх сурвалж:  montsame.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?