ДОНАЛЬД ТРАМП ХОЁР ДАХЬ МЭТГЭЛЦЭЭНД ОРОЛЦОНО

2020-10-07  

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн ирэх долоо хоногт болох мэтгэлцээнд оролцоно гэдгээ мягмар гарагт мэдэгджээ.

“Би Майами хотод 10 дугаар сарын 15-ны пүрэв гарагт болох мэтгэлцээнийг тэсэн ядан хүлээж байна” гэж Д.Трамп эмнэлгээс гарснаасаа нэг хоногийн дараа “Twitter” хуудсандаа нийтэлжээ. Мөн тэрбээр, “Энэхүү мэтгэлцээн гайхалтай болох болно” хэмээн бичсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгчийн оноштой холбоотойгоор эрүүл ахуйн нэмэлт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх эсэх талаар түүний кампанит ажлын олон нийттэй харилцах албаны дарга Тим Мертогоос лавлахад, “Ерөнхийлөгч уг мэтгэлцээнд биечлэн оролцохыг эрмэлзэж байгаа” гэж хариулжээ.

Д.Трамп болон ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден нар Флорида муж улсын Майами хотод энэ сарын 15-нд, Теннесси муж улсын Нашвилл хотод энэ сарын 22-нд тус тус мэтгэлцэхээр товлосон юм. 

Эх сурвалж: CNBC

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?