ТРАМП ЭМНЭЛГЭЭСЭЭ ГАРЧ ГАДУУР ЯВСАН НЬ ЖИНХЭНЭ СОЛИОРОЛ

2020-10-07  

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний эхнэр Мелина Трамп нар коронавирусын халдвар авснаа баасан гаригт зарласнаар дэлхий нийт түүний эрүүл мэндэд санаа зовниж эхэлсэн билээ. Гэсэн ч Тармп  эмнэлгээсээ үргэлжлүүлэн ажлаа хийж буй бичлэгээ цацаж, бие нь сайжирч буйгаа зарлаад байгаа юм.

Тэгвэл тэрээр өчигдөр эмнэлгээс гарч Вальтер Рийдийн нэрэмжит цэргийн үндэсний эмнэлгийн төвийн гадаа цугласан дэмжигчидтэйгээ машин дотроосоо гараа даллан мэндчилсэн байна.

Хэдийгээр тэрээр масктай байсан ч машинд хамт явсан нууц албаны төлөөлөгчийн эрүүл мэндэд хохирол учруулж, улмаар халдвар тархааж болзошгүй  хэмээн зарим хүн шүүмжилж байна.

Тухайлбал, доктор Жеймс Филлипс “Ерөнхийлөгчийн машинд сууж явсан бүх хүнийг 14 хоног тусгаарлах шаардлагатай. Тэд халдвар авч, улмаар амиа алдаж магадгүй. Ерөнхийлөгчийн энэ хариуцлагагүй байдлыг үнэхээр их гайхаж байна. Энэ бол солиорол” гэж твиттертээ бичжээ. Трампын эмч нар эрүүл мэндийн байдлынх  нь талаар ням гаригт мэдээлэл өгөхдөө түүний хүчилтөрөгчийн хэмжээ хоёр дахин буурсан гэдгийг мэдэгдсэн билээ.

Цагаан ордны эмч, доктор Шон Конлигийн хэлснээр Трамп бямба гаригт дексаметазон хийлгэсэн бөгөөд өвчний эхэн үеэс хойш хүчилтөрөгчийн дутагдалд хоёр удаа орсон байна. Дексаметазон нь COVID-19-ийн хүнд хэлбэрийн өвчтөнүүд, түүний дотор нэмэлт хүчилтөрөгч шаарддаг өвчтөнүүдэд хийдэг тарилга бөгөөд үр дүнтэй эмчилгээ болох нь тогтоогдсон боловч хөнгөн хэлбэрийн өвчтөнүүдэд хэрэглэхийг зөвлөдөггүй аж. 

"Ерөнхийлөгч Уолтер Рид эмнэлэг рүү Баасан гарагт шилжих болсон нь өндөр халуурч, хүчилтөрөгчийн дутагдалд орсонтой холбоотой. Түүний биеийн байдал одоогийн байдлаар тун эргэлзээтэй шатанд байна" гэж Конли хэлжээ. Мөн Трампыг эрүүл Уолтер Рид-д авчрахаас өмнө баасан гаригт нэмэлт хүчилтөрөгч залгасан байна.

Эх сурвалж:CNN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
ХАВРЫН МОРИН УРАЛДААНЫГ СЭРГЭЭЖ, 14-ӨӨС ДЭЭШ НАСНЫ ХҮҮХДЭЭР МОРЬ УНУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАЙНГЫН ХОРОО ДЭМЖЛЭЭ
ШУУРХАЙ: ГУРВАН АЛБАН ТУШААЛТНЫ ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ТАНИЛЦУУЛНА
Н.УЧРАЛ: ГАШУУНСУХАЙТЫН ГЭРЭЭНД ОЛОН УЛСЫН АУДИТ ХИЙЛГЭНЭ, МАН-ЫН САНХҮҮД Ч АУДИТ ОРУУЛНА
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ ЧӨЛӨӨЛӨХИЙГ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО 77.8 ХУВИАР ДЭМЖЛЭЭ
УИХ 2027 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА: ЗАРЛАГА 41.5 ИХ НАЯД ТӨГРӨГ
АТГ: ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН 500 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХЭРЭГТ Х.НЯМБААТАР НАРЫН 6 ХҮНИЙГ ШАЛГАЖ БАЙНА
Х.НЯМБААТАР: ТӨМӨР ЗАМЫН ТЕНДЭРИЙГ НУУЦАД ОРУУЛЖ, 110 САЯ ДОЛЛАРЫН АВЛИГА ТАРААСАН
ЧИНГИС ХААНЫ ХӨРГИЙГ АРХИ, ТАМХИН ДЭЭР ТАВИХЫГ ХОРИГЛОХ ХУУЛЬ ГАРНА
АППЛИКЕЙШН ЗЭЭЛИЙН ХҮҮ 60 ХУВЬД ХҮРСЭН Ч СЗХ-НЫ ДАРГЫГ ЧӨЛӨӨЛСӨНГҮЙ: 94 ГИШҮҮНИЙ 54 НЬ ДЭМЖСЭНГҮЙ
«ЧӨЛӨӨЛЬЕ» САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ: ТӨК-ИУДЫГ 2027–2030 ОНД ГУРВАН ҮЕ ШАТТАЙ ШИНЭЧИЛНЭ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?