ХҮН НАМЫН НЭРЭЭР ХУУРАМЧ ТАМГА АШИГЛАСНЫГ ТЕГ ТОГТООЖЭЭ

2020-10-07  

 С.Зоригтбаатар, О.Бямбадэлгэр нар нь Улсын бүртгэлгүй тамга тэмдэг ашиглаж олныг төөрөгдүүлж байсныг Тагнуулын Ерөнхий газраас шалган тогтоосон байна. Тиймээс ХҮН намыг НИТХ-д оролцох эрхийг нь сэргээж, нэр дэвшигчдэд мандатыг нь гардуулсан байна.

Сонгуульд оролцох эрхээ сэргээлгэсний дараа НИТХ-д нэр дэвшигчдээ удирдан орж буй ХҮН намын Нийслэлийн Намын Хорооны дарга Наранбаяр нийслэлчүүд, сонгогчдод хандан байр сууриа илэрхийллээ.

"Хөдөлмөрийн Үндэсний Нам " (ХҮН)-ын нийслэлд нэр дэвшигчдийг бүртгэсэн Нийслэлийн сонгуулийн хорооны тогтоолыг түдгэлзүүлсэн захирамжаа Шүүгч 2020 оны 10-р сарын 5-ны өдөр хүчингүй болголоо. ХҮН-ын 27 нэр дэвшигчид Нийслэлийн ИТХ-ын 2020 оны сонгуульд оролцохоор боллоо. Монгол улсын Үндсэн хуульд заасан иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг хамгаалах өнөөдрийг хүртэл хийсэн бидний тэмцэл амжилтанд хүрч, Монгол улсын ардчилал, хүний эрх, шударга ёс, эрхзүйт ёс, төрт ёсны хөгжилд бага боловч ахиц гарлаа. Монгол улсынхаа ардчилсан төрийн сонгуулийг хуулийн дагуу, шударгаар явуулах бидний тэмцлийг хамт дэмжиж ирсэн мянга мянган иргэд, 4-дөх засаглалын төлөөлөл шударга сэтгүүлчид, шударга ёсны төлөө дуу хоолойгоо нэгтгэсэн хүн бүрт талархсанаа илэрхийлье. Улаанбаатар хотын нийт иргэдээ! Нийслэл хотоо өөд нь татах, хүнээ дээдэлсэн хот-Аюулгүй хотын төлөө Та бүхэн сонгуульдаа идэвхтэй оролцоно уу. Монгол улс мандан бадрах болтугай! ХҮН-ын Нийслэлийн намын хорооны дарга Пүрэвсүрэнгийн Наранбаяр

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?