Иргэнээ гэсэн төртэй улсыг Дани улс дэлхийд тэргүүлдэг. Дөнгөж 6 сая хүрэхгүй хүн амтай Дани улсын бүх иргэн хандивлагч. Монголд шинээр бий болсон ардчиллын ололтыг баталгаажуулах "Чөлөөт хэвлэл" төслийг Монголд хэрэгжүүлэхдээ Данийн Олон Улсын Хөгжлийн Агентлаг нийтдээ 3 сая ам.долларын санхүүжилт хийж байсан. Маш хариуцлагатай, бусдыг гэх сэтгэлтэй ард түмэн. Хэдхэн жилийн өмнө Европ тив рүү нүүдэллэсэн арабчуудыг эх орондоо суурьших, ажил төрөл эрхлэх, эргэж нутаг орондоо буцахад нь бүх талын дэмжлэг үзүүлж байсныг санаж байна. Дээрх бичлэгийг үзээд огт гайхсангүй. Ийм л хүнлэг, амьтныг ч гэсэн хайрлах сэтгэлтэй ард түмэн.
Ц.ЭНХБАТ