ОРОСЫН КИБЕР ХАЛДЛАГА ҮЙЛДСЭН ХЭМЭЭН БУРУУТГАСНЫГ ӨДӨӨН ХАТГАЛГА ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА

2020-10-14  

 Норвегийн эрх баригчид Оросыг кибер халдлага үйлдсэн хэмээн буруутгасныг өдөөн хатгалга гэж үзэж байна. Ингэж үзэж байгаагаа Норвег дахь Оросын Элчин сайдын яам “Facebook” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

“Манай улсыг ингэж буруутгахыг хүлээн зөвшөөрч боломгүй гэж үзэж байна. Энэ явдлыг хоёр улсын харилцаанд хөнөөлтэй санаатай өдөөн хатгалга гэж үзэж байна” хэмээн мэдэгдэлд дурджээ.

Жил бүр Оросын төрийн интернет нөөцөд гаднаас олон сая кибер халдлага үйлдэгддэг хэдий ч үүнд улс орнуудын эрх баригчдыг үндэслэлгүйгээр буруутгах эрх байхгүй гэдгийг Элчин сайдын яам онцолжээ.

Өнгөрсөн наймдугаар сард Норвегийн парламентад үйлдэгдсэн кибер халдлагын цаана Орос байсан хэмээн Норвегийн Гадаад хэргийн сайд Ине Эриксен Серейде мягмар гарагт мэдэгджээ.

Эх сурвалж: ХЕЛЬСИНКИ. /TASS/.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?