ЕВРОПЫН ХОЛБОО ОХУ-ЫН ЭСРЭГ ЭДИЙН ЗАСГИЙН ХОРИГИЙГ СУНГАЖЭЭ

2020-10-16  

Европын Холбооны гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар ОХУ-ын эсрэг хоригийг сунгах шийдвэрийг гаргасан байна. Ерөнхийлөгч Владимир Путины засаг захиргааг шүүмжлэгч Алексей Навальныйг мэдрэл гэмтээдэг химийн бодисоор хордуулсан хэрэгт ОХУ-ын тагнуулын байгууллага оролцсон байж болох талаар Европын хэвлэлүүд мэдээлж байсан юм.

Европын Холбоо ОХУ-д авсан эдийн засгийн хориг арга хэмжээгээ 2021 оны нэгдүгээр сарын 31 хүртэл зургаан сараар сунгалаа. Энэ тухай ЕХ-ын Зөвлөлийн даваа гарагт нийтэлсэн мэдэгдэлд дурдсан байна. 

ОХУ-д авсан эдийн засгийг хоригийг сунгах улс төрийн шийдэлд ЕХ-ны удирдагчид өмнө нь зургадугаар сарын 17, 18-ны өдрүүдэд видео хэлбэрээр зохион байгуулсан бага хурлын үеэр хүрсэн байна. Уг бага хурлын үеэр товч хэлэлцүүлэг хийж, Минскийн гэрээ хэрэгжээгүй хэвээр байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Тэгвэл Европын холбоо энэ хэрэгт буруутай гэж үзэж буй Оросын тагнуулын албаныхан болон зарим байгууллагын эсрэг аяллын хориг тавьснаас гадна тэдний гадаад  дахь хөрөнгийг царцаах арга хэмжээг авахаар байгаа мэдээлэл ч гарсан байна. Өнгөрсөн 8 дугаар сард Навальный Сибириэс Москва хотыг чиглэсэн онгоцонд суугаад удаагүй бие нь гэнэт муудаж, ухаа алдсан юм.

Түүнийг Омск хотын эмнэлэгт хэдэн өдөр байлгасны дараа, Германд аваачиж эмчилсэн бөгөөд ОХУ-ын Засгийн газар дээрх хэрэгт ямар ч холбоогүй болохоо удаа дараа илэрхийлж  байна.

ЕХ 2014 онд Украинд болсон үйл явдал болон Крымийн хойгийг ОХУ-д нэгтгэсэнтэй холбогдуулан газрын тос, батлан ​​хамгаалах, санхүүгийн салбар дахь Оросын төрийн өмчит 15 компанид эдийн засгийн хориг арга хэмжээ авсан юм.

Хоригийг нэг бус удаа өргөжүүлж, сунгасан бөгөөд ОХУ хариу хориг арга хэмжээ авч, ЕХ-ны орнуудаас зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүн импортлохыг хориглосон билээ. 2015 оны гуравдугаар сард ЕХ-ны дээд хэмжээний уулзалтаар ОХУ-д авсан хориг арга хэмжээг цуцлах асуудлыг хэлэлцэхдээ “Минскийн гэрээ бүрэн дүүрэн хэрэгжиж байгаа эсэхийг харгалзаж байхаар” шийджээ.

Үүнээс хойш “Нормандын дөрвөл”-ийн гишүүний хувиар  Герман, Францын удирдагчид жилд хоёр удаа  ЕХ-ны дээд хэмжээний уулзалтын үеэр  Минскийн гэрээний хэрэгжилтийн талаар тайлагнадаг болсон байна. Гэвч уг гэрээний хүрээнд хүлээсэн үүргээ Украины тал биелүүлж байгаа эсэхийг авч хэлэлцдэггүй аж.

Эх сурвалж: BBC

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?