АСЕМ-ИЙН УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ГАЗРУУДЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

2016-05-15  

Ази, Европын Дээд түвшний XI уулзалт 2016 оны долдугаар сард  Улаанбаатар хотод болно. Энэ уулзалтад одоогийн байдлаар 15 орны Ерөнхийлөгч, 21 орны Ерөнхий сайд болон Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 5000 гаруй зочид, төлөөлөгч оролцохоор төлөвлөж байгаа юм. Дээд хэмжээний энэ уулзалтыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг даргалдаг. Тэрээр өнөөдөр АСЕМ-ийн бэлтгэл ажилтай газар дээр нь танилцаж, ажлаа шуурхайлах, эрчимжүүлэх үүрэг даалгавар өглөө.

Шангри-Ла зочид буудалд тохижуулж буй Хэвлэлийн төв,  Чингис хаан олон улсын буудал, транзит танхим, Чингисийн хүрээ цогцолбор болон АСЕМ Вила хотхоны тохижилт, зүлэгжүүлэлт, цэцэрлэгжүүлэлтийн ажилтай танилцлаа.

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Зам, тээврийн сайд М.Зоригт, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар байлцлаа. Энэ үеэр АСЕМ-ийн Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа, Үйлчилгээ, урлаг соёл, хоол хүнс ба аюулгүй байдал зэрэг асуудал хариуцсан ажлын хэсгийн дарга нар байлцаж Ерөнхий сайдад ажлаа танилцуулсан юм.

Долоо хоног бүрийн лхагва гаригт АСЕМ-ийн бэлтгэл ажлыг хангах Үндэсний зөвлөл болон дэд ажлын хэсгүүд хуралдаж асуудлаа шийдэж ажилладаг. Засгийн газар болон АСЕМ-ийн уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөлөөс шаардлагатай зохион байгуулалт, санхүүжилт болон хийх ажлын төлөвлөгөөг гаргаж, хуваарилалт хийсэн. Бүх ажил хариуцах эзэнтэй, бэлтгэл ажил хангагдаж, төлөвлөгөөний дагуу явж байна гэж Ерөнхий сайд хэллээ.

Монголчууд бид олон улсын нэр хүндтэй энэ том арга хэмжээг сайн зохион байгуулалттай хийх учиртай. Манай улсын төрийн болон хувийн хэвшлийнхэн, иргэд, сайн дурын байгууллагуудын хамтын хүчээр энэ том ажлын ард хамтдаа гарна. Аж ахуйн нэгж, компаниуд идэвхтэй оролцож, дэмжиж байгааг Ерөнхий сайд хэлээд ард иргэдээ хамтарч ажиллахыг уриаллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийтэй харилцах албанаас мэдээллээ. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
ХАВРЫН МОРИН УРАЛДААНЫГ СЭРГЭЭЖ, 14-ӨӨС ДЭЭШ НАСНЫ ХҮҮХДЭЭР МОРЬ УНУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАЙНГЫН ХОРОО ДЭМЖЛЭЭ
ШУУРХАЙ: ГУРВАН АЛБАН ТУШААЛТНЫ ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ТАНИЛЦУУЛНА
Н.УЧРАЛ: ГАШУУНСУХАЙТЫН ГЭРЭЭНД ОЛОН УЛСЫН АУДИТ ХИЙЛГЭНЭ, МАН-ЫН САНХҮҮД Ч АУДИТ ОРУУЛНА
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ ЧӨЛӨӨЛӨХИЙГ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО 77.8 ХУВИАР ДЭМЖЛЭЭ
УИХ 2027 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА: ЗАРЛАГА 41.5 ИХ НАЯД ТӨГРӨГ
АТГ: ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН 500 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХЭРЭГТ Х.НЯМБААТАР НАРЫН 6 ХҮНИЙГ ШАЛГАЖ БАЙНА
Х.НЯМБААТАР: ТӨМӨР ЗАМЫН ТЕНДЭРИЙГ НУУЦАД ОРУУЛЖ, 110 САЯ ДОЛЛАРЫН АВЛИГА ТАРААСАН
ЧИНГИС ХААНЫ ХӨРГИЙГ АРХИ, ТАМХИН ДЭЭР ТАВИХЫГ ХОРИГЛОХ ХУУЛЬ ГАРНА
АППЛИКЕЙШН ЗЭЭЛИЙН ХҮҮ 60 ХУВЬД ХҮРСЭН Ч СЗХ-НЫ ДАРГЫГ ЧӨЛӨӨЛСӨНГҮЙ: 94 ГИШҮҮНИЙ 54 НЬ ДЭМЖСЭНГҮЙ
«ЧӨЛӨӨЛЬЕ» САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ: ТӨК-ИУДЫГ 2027–2030 ОНД ГУРВАН ҮЕ ШАТТАЙ ШИНЭЧИЛНЭ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?