БҮХ АЙМГИЙН ДАРГА НАРЫГ МАН-ААС ТОМИЛУУЛАХ ХУВИЛБАР

2020-10-21  

 Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийг МАН давамгайлсан УИХ энэ өдрүүдэд хэлэлцэх тов гарсан. Хэлэлцэхээр зэхэж буй тус хуулиар аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд ИТХ-д санал болгож, ИТХ хэлэлцэн батлахаар тусгасан. Энэ заалтыг хууль санаачлагчид эсэргүүцэхдээ: - Засаг даргыг албан тушаалаар нь барьцаалах, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын эрх мэдлийг хумих сул талтай гэж мэдэгдэж байсан. Батлагдах шинэ хуулиар Засаг дарга нарын томилгоо Ерөнхий сайдаас шууд хамааралтай болно. Орон нутгийн сонгуулиар АН олонх болсон найман аймаг, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргыг ч МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх санал болгох нөхцөл бүрджээ. Хуулийг МАН олонхоороо хүч түрэн, ийнхүү завхруулж байна. Мөн дээрх хуулийн төслийг анх өргөн барихдаа хэрэгжих хугацааг 2022 он гэж товлосон ч , хоёр жилээр урагшлуулж, 2020 оны аравдугаар сараас мөрдүүлэхээр өөрчилсөн нь бүр ноцтой.

Э.ОТГОО

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?