Ч.ЧИМИДИЙГ АН-ЫН БҮЛГЭЭС УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАД ДЭВШҮҮЛЛЭЭ

2020-10-30  

  2020 оны орон нутгийн сонгуулиар Увс аймагт Ардчилсан нам анх удаа ялалт байгуулж олонхи болсон. ИТХ-ын 41 суудлын 19-ыг АН, 17-г МАН, 5-ыг бие даагчид авсан учир АН аймагтаа дангаараа эрх барих боломж дутсан юм. Тиймээс АН-ын бүлэг бие даагч 5 төлөөлөгчтэй эвссэн байна. Аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаанаар Увс аймгийн ИТХ-ын даргаар бие даагч Цэвээний Батболдыг сонголоо.

  Батболд нь 2013-2017 онд Увс аймгийн МАН-ын дэд дарга, 2015-2016 онд Увс аймгийн МХГ-ын дарга, 2016 оноос Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч, 2016-2017 онд Увс аймгийн засаг даргын орлогч зэрэг албыг хашиж байгаад бие даан сонгогдсон, эмч мэргэжилтэй, хувийн оношлогооны "Онош" төвийн захирал юм байна. Эвслийн зүгээс Увс аймгийн Засаг даргад аймгийн АН-ын хорооны дарга Ч.Чимидийг аймгийн Засаг даргаар сонгохоор санал оруулсан байна.

Ч.Чимид нь багш мэргэжилтэй. Төслийн удирдагч, аймгийн Тамгын газарт хэлтсийн дарга, аймгийн орлогч даргаар ажиллаж байсан туршлагатай. АН-аа удирдан Орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан намын хорооны дарга нарын нэг юм.
 
 
 
 
 
Д.ЭРДЭНЭТӨГС
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?