ЭРДЭНЭБҮРЭН АН-ЫН НЭР ХҮНДЭД ОГТ ИТГЭЭГҮЙ

2020-11-02  
  АН-ыг Дундговь аймагт ялна гэдэгт итгээгүй улс төрчийн нэг бол Эрдэнэбүрэн. Тэр Орон нутгийн сонгуульд АН-ын нэрээр оролцож болохгүй, бие даагчдын нэрээр орон нутгийн сонгуульд оролцох ёстой гэсэн байр суурийг баримталж байсан. Энэ үзэл баримтлалдаа үнэмшиж, бие даагчдын багийг өөрөө удирдан сонгуульд оролцох тухай асуудлыг ч Намын дээд удирдлагадаа тавьсан байдаг.
  Анхандаа АН-ын төв удирдлага ч түүний саналыг дэмжиж байсан ч, Мөнхбат дарга тэргүүлсэн Дундговь аймгийн АН-ын хороо Эрдэнэбүрэнгийн байр суурийн эсрэг хатуу зогссон учир АН-ын төв удирдлага аймгийнхаа намын хороог дэмжихээс өөр аргагүй болсон байна. Тэр нь ч оносон нь сонгуулиар үр дүнгээс харагдсан. Эрдэнэбүрэнгийнхээр сонгуульд орсон бол өнөөгийн ялалтын чимээ тасрах байжээ. Мөнхбат тэргүүтэй АН-ын хорооныхон бас буулт хийж, Эрдэнэбүрэнг дэмжин сонгуулийн штабын менежерээр томилсон ч, урамшилд нь ямар нэгэн албан тушаал ярилцахгүй гэж тохирсон байна. Намдаа суудал авчирч чадах чадалтай 4 залууг хасаж, Эрдэнэбүрэнгийн бие даагчдын багаас түүний төрсөн ах, найз гэхчлэн ойр дотнын 4 хүнийг нь АН-аас тэдний оронд нэр дэвшүүлж буулт хийсэн байна. Эрдэнэбүрэнгийн зүтгүүлж байж дэвшүүлсэн дөрвөн нэр дэвшигчээс ганцхан л сонгогдсон тул тэр намын амжилтыг хойш нь татсан өөрийн алдаагаа хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрсэн байна.
  Гэвч      Ардчилсан Намаа орхих, намын нэрээр оролцохоос татгалзах зэрэг үзэл санааг дэвшүүлж, намын байр суурианаас ухарч байсан Эрдэнэбүрэн албан тушаалын сургаар Дундговь аймгийн Засаг дарга болох болох хүслээ илэрхийлж эхэлсэн нь намын журмын нөхдийн дургүйцлийг төрүүлэх болжээ. Эрдэнэбүрэнгийнхээр, намаа орхин, дан бие даагчийг нэр дэвшүүлсэн бол АН ийм ялалт байгуулж чадахгүй байсан нь бодит үнэн. Тэгэхээр ийм түүхэн ялалтыг үгүй хийхээр санаархаж байсан эрхэмд АН түүний хүсэмжилж буй аймгийн Засаг даргын суудлыг найр тавьж өгч болох уу?! гэдэг асуултыг намын жирийн гишүүдээс өгсүүлэн тавьж эхэлжээ.
 
 
Эрдэнэбүрэн. "ЭРЭЛ" компанийн Эрдэнэбатын " Эх орон" намаас одоогийн ерөнхийлөгч Баттулгын хамт нэр дэвшиж УИХ-д анх сонгогдож байсан. Төдөлгүй өөрийг нь УИХ-д сонгуульж өгсөн намаа орхиж, АН-ыг бараадсан. УИХ-д хэд хэдэн удаа Дундговь аймгаас нэр дэвшсэн ч унасан. Намаасаа Төрийн нарийн бичгийн даргаар ажиллах хугацаандаа авилга хээл хахуулийн хэргээр удаан шалгагдсан. 2020 оны УИХ д нэр дэвших эрхийг авахын төлөө АН-даа тушаах дэнчингийн 100 сая төгрөг тушаасан ч, намаасаа нэр дэвшиж чадаагүй. Намдаа өргөсөн дэнчингийн 100 сая төгрөгийг Гурвансайхан сумын мянгат малчид намайг дэмжиж өгсөн гэж АТГ-т тайлбарласан нь сумын малчдын сангаас дургүйцлийг төрүүлсэн байдаг. Яагаад гэнэтхэн Эрдэнэбүрэн малчид дэмжиж санхүүжүүлэх болов? гэдэг нь өөрөө сонирхолтой асуулт. Ингэхэд, Эрдэнэбүрэн нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын мянгат малчдын сангийн тэргүүний сонгуультай юм байна. Түүнийгээ сонгуулийн үеэр ашиглах гэсэн нь ийнхүү бас нэг асуудал дагуулжээ. Тиймээс ч Эрдэнэбүрэнгийн зүтгүүлсэн нэр дэвшигчдийг нь Гурвансайхан суманд огт дэмжээгүй нь Гурвансайхан сумын малчид Эрдэнэбүрэнд хэрхэн хандаж буйн илрэл болжээ.

 

Ц.БАТАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Долгорсүрэн:Дундговийн АН Эрдэнэбүрэнгийн нэр, нүүрээр ялснаа дуртай ч, дургүй ч хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. 2020-11-07
Төстэй мэдээ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?