Оросын Холбооны Зөвлөл нь ОХУ-ын 85 бүс нутгаас сонгогдсон хоёр хоёр гишүүн, нийт 170 гишүүнтэй. Тэгвэл үүн дээр экс ерөнхийлөгч болон түүний сонгосон нийт 30 хүн нэмэгдэх хуулийн төслийг Оросын ерөнхийлөгч Путин санаачилжээ. Тэгснээрээ Путин насны " бөгсөнд" ДУМ-д хоргодох боломжоо бий болгохоор зүтгэж байна. Өөрийгөө ДУМ-ын гишүүн болгохоос гадна, өөрийн дэвшүүлсэн хүмүүсээ ч ДУМ-д оруулах " цонх"-ыг нээх нь. Улс орны өмнө гарамгай гавьяа байгуулсан, 30-аас дээш насны, ОХУ-д байнга оршин суусан, гадаад улсын иргэний харьяалалгүй зэрэг шалгуураар экс ерөнхийлөгчийн ДУМ-д оруулах хүмүүсийг хэмжих юм байна. Хуулийн хамгийн гол заалт нь энэ гавьяатай хүмүүс биш. Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүсийг бүх насаар нь ДУМ-ын гишүүнээр сонгох юм. Өөрөөр хэлбэл Путин амьдралынхаа төгсгөлд ДУМ-ын гишүүнээс доош зиндаанд буухгүй гэсэн үг. Сайн удирдагчийн шинж чанар бол бусдын төлөө юу хийж чадаж вэ? гэдэг. Харин дарангуйлагчийн гол шинж чанар бол өөртөө л " зөөлөн ор дэр засах " гэж заасан байдаг. Үүгээр хэмжвэл Путин бол хэмжээлшгүй диктатор юм байна. Үүнийг нь манайхан хуулбарлачих вий дээ гэж түгшинэ.
Д.БАТЖАРГАЛ