ТОМИЛГОО ХИЙХ ЭРХ АРДЧИЛСАН НАМД БАЙНА

2016-05-16  

УИХ, Засгийн газарт эрх зүйн чадамжгүй дарга нар байсаар. Угтаа бол сонгуулийн өмнө томилгоогоо хийсэн байх ёстой ч гацаасаар байна.

Хамгийн яаралтай хийгдэх томилгоо бол Эрүүл мэнд, спортын сайд.  Хамтарсан засгийн газарт хүртсэн квотоороо бол МАХН-аас дараагийн сайдыг томилох ёстой ч  Ерөнхий сайд нэр дэвшүүлсэн хүн бүрийг нь буцаасаар. Тэгэхлээр нэг бол шадар сайд Ц.Оюунбаатар орлон гүйцэтгэгч явсаар дуусна. Үгүй бол АН-аас томилгоо хийгдэх магадлал байна. "Шударга ёс" эвслийн бүлгийн гишүүдийн тоо бүлэг байгуулах хэмжээнээс дутаж эрхзүйн чадамжгүй болсон нь МАХН-аас сайд томилогдох боломжийг хааж орхилоо. МАХН-тай холбоотой дараагийн гацаанд байгаа томилгоо бол УИХ-ын дэд даргын суудал.  Эрхзүйн чадамжгүй болсон бүлгээс дэд дарга болсон Л.Цог хуулиараа бол шууд солигдох учиртай. Дээрээс нь Л.Цог намаасаа гарсан гэх хоёр ч том үндэслэл байхад өнөөдөр түүний албан тушаал хэвээр байсаар.

АТГ-ын даргын томилгоо ч гацаанд байна. Тус газрын дарга Н.Ганболд эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөхөөр болж оронд нь Х.Энхжаргал гэгчийн  нэрийг Төрийн тэргүүн дэвшүүлээд байгаа ч АН-ынхан хэлэлцүүлгийн үеэр завсарлага аваад байгаа. АН-аас шалтгаалах сүүлийн томилгоо бол Санхүүгийн зохицуулах хорооны даргын суудал. УИХ-ын дарга З.Энхболд өөрийн зөвлөх байсан З.Нарангэрэлийг нэр дэвшүүлэн баталгаажуулж байсан ч сонгуульд өрсөлдөхөөр болж оны өмнө ажлаа өгчихсөн. Одоо дараагийн даргыг томилох эрх мөн З.Энхболдод байна. Үндсэндээ гацаад байгаа дээрх томилгоонуудыг АН хүсвэл сонгуулийн өмнө хийнэ хүсэхгүй бол шинэ засаг бүрдэхээр өөрсдийн хүмүүсээ томилох дүр зурагтай байна.

 

 

 

Л. ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин :3 goy gar baina dooo 2016-05-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?