ТӨРИЙН ОДОН МЕДАЛЬ- НАМЫН ОДОН МЕДАЛЬ БОЛСОН

2020-11-06  

 Л.Энх-Амгалан ерөнхийлөгч Баттулгын шагналын бодлогыг шүүмжиллээ. Төрийн шагнал, одон, медалийн үнэ цэн унаж буйн гол шалтгаан нь төрөөс олгож буй одон медаль нь намын одон медаль болж хувирсанд оршино. Намын үзэмжээр шагнал гардуулдаг боллоо. Шагнал дэндүү хавтгайрсан. Энгэр дүүрэн одон медальтай хоёрхон ард түмний нэг нь Монгол болсон. Дээр нь шагнал бол шударга ёсны хэмжүүр юм. Монголын одон медаль шударга ёсны хэмжүүр болж чадахгүй байна гэж УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан чуулганы хуралдааны үеэр байр сууриа илэрхийллээ. Ингэж хэлэх гол шалтгаан нь Энх-Амгалан MCS компанийн үүсгэн байгуулагч Ж.Оджаргалд хөдөлмөрийн баатар цол олгоогүйтэй холбоотой гэдэг тайлбарыг түүний ойр тойрны хүрээлэл хийж байна. Энх-Амгалан нь MCS компанийн эрх ашгийг хамгаалагчийн нэг. Ганбаатар, Хүрэлбаатар нарт хөдөлмөрийн баатар цол олгосон хэрнээ Ж.Оджаргалыг тойрсонд тэр дургүйцлээ илэрхийллээ гэж үзэж болно.

Энх-Амгалан. MCS компанийн хэвлэх үйлдвэрийн захирлаар ажиллаж эхэлсэн цагаас Оджаргалтай ойртсон. Хожим MCS компанийн гол таван захирлын нэг болсон. Улсын Их Хуралд гурав дахь удаагаа сонгогдсон. Баянхонгор аймгаас сонгогдсон Спирт Бал Бурам компанийн захирал Элдэв-Очирын хамт MSC компанийн эрх ашгийг УИХ-д хамгаалж байсан.

Д.БАТЖАРГАЛ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин: Оджаргал бол хамгийн түрүүн хөдөлмөрийн баатар болсон хүн. Монгол төр сохор биш 6 сая нүд бүлтийтэл харж байна. Авах цаг мөдхөн гэдэгт итгэл дүүрэн байна. 2020-11-09
Төстэй мэдээ
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?