АНУ-ЫН 46 ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ ЖО БАЙДЕН ЯЛАЛТЫНХАА ДАРАА ЮУ ХЭЛЭВ?

2020-11-09  

Дэлхийн тэргүүлэгч их гүрэн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 3-наас хойш үргэлжилж, бямба гаригт ялагч тодорлоо. Хамгийн багадаа 270 төлөөлөгчийн санал авсан нэр дэвшигч ялах байсан бол Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден 290 санал авснаар АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч болов. Харин түүний өрсөлдөгч Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп 214 төлөөлөгчийн санал авсан. Ийн АНУ-ын 46 дахь ерөнхийлөгчийн ялалтынхаа дараа хэлсэн үгийг орчуулан хүргэж байна.

-Элэг нэгт Америкчуудаа бид улсынхаа түүхэнд анх удаа 74 сая иргэний санал авч итгэл дүүрэн ялалт байгууллаа. Надад итгэж  сонгосон та бүхнийхээ итгэлийг алдахгүй. Би улс үндэстнээ  Бүгд найрамдах эсвэл Ардчилсан намын муж гэж хуваадаг биш нэгтгэдэг ерөнхийлөгч байхаа амлаж байна. Надад  итгэсэн хүмүүсийн төлөө бүхий л зүрх сэтгэлээ зориулан ажиллах болно.

-Америкийн дэлхийн дахин дахь нэр хүндийг хамгаалж, бүх үндэстнээ эх оронд нь нэгтгэнэ. Энэ үзэл баримтлалын минь төлөө олон сая Америк хүн саналаа өгсөн нь нэр төрийн хэрэг юм. Энэ алсын хараагаа хээргжүүлэх нь бидний даалгавар юм.

-Өмнөд Азиас гаралтай цагаачийн охин Камала Харисс АНУ-ын анхны хар арьст, эмэгтэй дэд ерөхийлөгчөөр сонгогдсон нь үнэхээр гайхалтай хэрэг юм. Цар тахлын үед санал тооллого, сонгуулийн штабд сайн дураараа ажилласан бүх хүн энэ үндэстний талархлыг хүртэх ёстой. Миний компанит ажлын багийн хамт олонд би өртэй.

-Арчилдсан болон Бүгд найрамдах намынхан, бие даагчид, залуу, хөгшин, гей, стрэйт, трансжендер, хот захын болон хөдөөгийнх, Ази, уугуул Америкчууд гэсэн олон бүлгийн нэгдэл саналаа өгчээ.

-Трампад саналаа өгсөн хүмүүс сэтгэл дундуур байгааг ойлгож байна. Би хоёр ч сонгуульд ялагдаж байсан. Тиймээс хатуу үг хэлэхээс татгалзаж, бие биедээ боломж олгоё. Бид Америк үндэстэн болохоос дайснууд биш.

-Вирусыг хяналтдаа авч, хөгжил цэцэглэлтийг бий болгох, гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийг хамгаалах, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг үндсээр нь устгах, шударга ёсны тогтолцоог бий болгох, уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох, шударга ёсыг сэргээж, ардчиллыг  хамгаалж, бүх иргэндээ шударга ёсыг бэлэглэх болно.

-Бид ажлаа цар тахлыг хянахаас эхлүүлнэ. Учир нь вирусыг хяналтад авах хүртлээ эдийн засгаа сэргээж, хуучин амьдралдаа эргэн орж, хурим, төрсөн өдөр, төгсөлтийн баяраа тэмдэглэж, үр хүүхдүүдээ тэвэрч чадахгүй. Даваа гаригт бид Байден-Харрис хоёрын COVID-19-ийг хяналтдаа авах төлөвлөгөөг танилцуулж, энэ төслийг удирдах шинжлэх ухаанч, судлаачдын багийг ирэх оны нэгдүгээр сарын 20-ноос танилцуулна.

-Би Ардчилсан намаас нэр дэвшсэн ч одоо бол АНу-ын ерөнхийлөгч. Тиймэс надад санал өгсөн, өгөөгүй бүх хүний төлөө шаргуу ажиллах болно. Бүгд найрамдах намынхныг хамтран ажиллахыг хүсч байна. Үндэстнээ хөгжүүлэх боломж бидэнд бий. Бид үүнийг чадна.

-Өнөө шөнө бүхэл бүтэн дэлхий Америкийг ажиглаж байна. АНУ бол дэлхийн хамгийн сайн гэрэлт цамхаг гэдэгт би итгэдэг. АНУ-ыг боломж гэдэг ганцхан үгээр тодорхойлж болно гэдэгт үргэлж итгэсээр ирсэн. Америк хүн бүрт мөрөөдлөө биелүүлэх боломжийг бурхан олгосон. Илүү эрх чөлөөтэй, илүү бүтээлч, хэзээ ч бууж өгдөггүй Америкийг бүтээе.

Эх сурвалж:CNN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
luivarchin uhsen hun hurtel sanal ugdug boljdee :luivarchin 2020-11-19
Төстэй мэдээ
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?