Ц.ЭЛБЭГДОРЖ : С.БАЯРЦОГТ БОЛ ТӨРД ГАЙ БОЛЖ БАЙНА

2016-05-17  

Монголчууддаа оффшор дансны талаар мэдлэг олгож  сая доллараа татваргүй бүсэд мартаж орхисон С.Баярцогтдоо өнөөдрийг хүртэл хариуцлага тооцоогүй Ц.Элбэгдорж гэнэт ухаан оров бололтой. Сонгуулийн өмнө ухаан санаа нь сэргэж ард түмнээ хошгоруулдаг эрхэм ерөнхийлөгч маань “С.Баярцогт бол төрд гай болж байна. Би түүнд сонгуульд нэр дэвших хэрэггүй. Шалгуул гэж хэлсэн" гэжээ.

АНУ, Канад, Япон, Энэтхэг, Украйн зэрэг улсуудын засгийн газраас оффшор данстай нь илэрсэн өөрсдийн иргэд, компаниудад хариуцлага тооцох, хэргийг мөрдөх тусгай комисс байгуулж шийдвэрлэхээ мэдэгдсэн. Тухайлбал Канадын сангийн сайд Даяна Либотилиур (Diane Lebouthillier) асуудалд нухацтай хандаж нарийвчлан шалгах, шаардлагатай бол эрүүгийн гэмт хэрэг гэж үзэн хэрэг үүсгэх болно гэдгээ мэдэгдээд байгаа. 

Францын ерөнхийлөгч Франсуа Олланд оффшор данс нь илэрсэн Францын иргэд, ялангуяа улс төрчидтэй хатуу хариуцлага тооцож, хуульд заагдсан бүх л шийтгэлийг хүлээлгэх болно гэдгээ мэдэгдэж байсан. 

Испанийн аж үйлдвэрийн сайд  Хусе Сориа (Jose Manuel Soria) Оффшорт бүртгэлтэй компанид хувь эзэмшиж байсан нь илэрсэн тул  огцорсон гээд гадны улс орнуудад хариуцлагыг хатуу тооцдог.

Гэтэл манай ерөнхийлөгч оффшор данстнууддаа зөвлөгөө өгөөд сууж байна. Ц.Элбэгдорж ерөнхийлөгч үнэхээр ард түмний хэлж байгаачлан оффшор данстай хүмүүсийн хөрөнгийг нь хурааж, хариуцлага тооцох хэрэгтэй гэсэнтэй санал нэг байгаа юм бол дорвитойхон ажил болгох хэрэгтэй. Өөрийнхөө хүч хөдөлмөрөөр хөрөнгөтэй болсон нэгэн оффшор данстай болсон нь тунаад л үлдэнэ биз.

 

 

 

Л.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
NARA:ELBEGDORJIIG OORIIG N BAYARTSOGTTOI N SHALGAWAL TAARNA ENE AN-IINHANIIG UHWAL IH YUM GARNA HUULI HYNALTIN BAIGUULLAGA HEN 1NII NOLOOND AWTAHGVI VNEN ZOW AN-D DANDAA ASHIG SONIRHOLIN ZORCHILTEI NOHDVVD BNA 2016-05-17
saruul:ed nar chn ichehee baitsan mongol ard tumnig doromjlood surtsan beeshdee 2016-05-18
Davaa:Ebi ni ardchilsan namd butsaj ochih nuhee belded hudlaa ritimg hooj yavaa ireh jil buren erht hugatsaa ni duusna ene 2 hoyulaa l asuudaltai ATG ETSG ni uhaad ireheer ih yum garch irne de6 Ene offshortonguudiig unen zowoor shuuj ulger duurailal boloosoi huuliin baiguullaguud ni 2016-05-18
ЗОЧИН:Ерөнхийлөгчийн зөв дэмжиж байна.Баярцогт ****г одоо төрөөр тоглуулаж болохгүй шүү энэ бол маш том хулгай.Юун сонгууль бэ шоронд хийж хөрөнгийг нь хураах хэрэгтэй тэгвэл хямралаас гарна. 2016-05-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?