БЭРТЭГЧИН ХОТЫН ДАРГАТАЙГАА НИЙСЛЭЛЧҮҮД ХЭР УДАХ ВЭ, У.ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙ САЙД АА!!

2020-12-02  

Нийтийн өндөр албанд тушаалд томилогдсон хүнийг шинжих гол шалгуур нь мэргэжил мэдлэгээс гадна , хүн чанар, ёс зүй бусдын сайн сайхны төлөө өөрийгөө золих эр зориг юм. Ийм чанар манай дарга нарт байна уу, ингэхэд? Лав л , Монголын хүн амын тэн хагасаас илүү нь оршиж буй нийслэлчүүдийг удирдаж буй МАН-ын Нийслэлийн Намын Хорооны дарга, Засаг дарга Сумьяабазарт ийм зан чанар алга. Тэр бол амин хувиа хичээгч өчүүхэн хүн болохоо өөрөө харууллаа.

Тэр мөнгөтэй юм байна. Түүнийг нь харлаа. Харин тэр ухаан муутай юм байна. Түүнийг нь нийслэлчүүд мэдлээ. Амин хувиа хичээсэн, ийм бүдүүлэг, тэгээд бэртэгчин ийм хүн хотыг, тэр тусмаа Ковид-19-ийн онцгой үед удирдаж чадна гэдэгт нийслэлчүүд эргэлзэж байна. Үндэсний бөхийн аваргын хувьд түүнийг хүндэтгэж байсан хүндлэл ч буурлаа. Аваргын хувьд хэр бяр тэнхээтэйг мэднэ. Гэхдээ төрийн албанд биеийн хүчний бяр нэмэр болохгүй. Сумьяабазарт эргэлзэхийн учир нь түүнд бусдыг удирдах оюуны чадвар, мэдлэг , хүнлэг сэтгэл нь дутагдаж байна.

Ковид-19 нөмөрч эхэлсэн эхний өдрүүдэд л өөрийгөө л бөөцийлөх увайгүй үйлдэл гаргасан хотын дарга, нийслэлийн засаг дарга Сумьяабазарыг бэртэгчин гэж олон нийт дүгнэлт гаргалаа. Ёс суртахууны ийм том, бүдүүлэг алдаа доголдол гаргасан нийтийн өндөр албан тушаалтан өөрөө сайн дураараа огцордог жишиг хөгжилтэй оронд байдаг. Нийслэлчүүд ийм бэртэгчин хүнээр удирдуулах хүсэлгүй байгааг НИТХ, эрх баригч намын дарга, ерөнхий сайд У.Хүрэлсүх сонсож байгаа болов уу?

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?