Д.БАТМӨНХ : НЭГ ХҮНИЙ ДАРАНГУЙЛАЛД АВТВАЛ УЛС ТӨРИЙН НАМ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ БҮЛЭГЛЭЛЭЭС ЯЛГААГҮЙ

2016-05-18  

МХЕГ-ын дарга асан Д.Батмөнхтэй ярилцлаа.

-Өчигдөр та бүгд намын гишүүнчлэлээсээ  татгалзаж байгаа мэдэгдэн хэвлэлийн бага хурлыг зохион байгуулсан. Яагаад ийм шийдвэр гаргахад хүрэв?

-МАХН-ийн удирдах  болон сонгуульт ажил албан тушаал хашиж байсан 10 гаруй хүмүүс хэвлэлийн бага хурал хийж намын гишүүнчлэлээс татгалзаж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн юм. Өнөөдөр улс орны ирээдүй бүрхэг болж хуулийн болон улс төр нам дамжсан цөөнхийн дарангуйлал тогтох гээд байгааг хэн хүнгүй бүгд мэдэж байгаа.  

2016 оны УИХ-ын сонгуульд МАН, МАХН хамтарсан эвсэл болон орж Монгол Улсын  язгуур эрх ашиг, Үндэстний нийтлэг эрх ашгаа дээдлэн хямралд орчихоод байгаа улс орноо аврах талаар дорвитой бодлого боловсруулж, хүчээ нэгтгэн ажиллах нь нэн чухал байлаа. Үндэс угсаа, үзэл баримтлал, үйл ажиллагаа нэг байсан хоёр намын мянга мянган гишүүд, дэмжигчид баяртайгаар талархан хүлээн авсан нь бодит үнэн. Намууд хамтран ажиллах талаар  нэлээд эртнээс яригдаж өнгөрсөн  3 сарын 1–нд “Эх орончдын баярын өдөр”-ийг хамтдаа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлсэн. Үүний зэрэгцээ хоёр талын хамтарсан ажлын хэсэг байгуулж, МАХН-ын зүгээс УИХ-ын гишүүн Ч.Улаан ахалж ажилласныг хэвлэлийнхэн та бүгд санаж байгаа. Энэ хэлэлцээрийг олон хүн анхааралтай ажиглаж, итгэл дүүрэн хүлээлттэй байсан шүү дээ. Олон ч хүмүүс МАН багагүй буулт хийж гэж дүгнэж байсан. МАН-ын хувьд хамгийн сайн хувилбартай саналуудыг МАХН-ын талд санал болгож хамтарсан санамж бичиг байгуулсан юм билээ.

Тодруулж хэлбэл УИХ-ын сонгуулийн 76  мандатын 25-ыг МАХН-д өгөх, хамтарсан эвслийн удирдах зөвлөлийг 50:50 хувийн харьцаатай байгуулах, эвслийн удирдах зөвлөлийн тэргүүнээр нь МАХН-ын дарга Н. Энхбаярыг  ажиллуулах, Ерөнхий сайд, УИХ-ын даргыг сөөлжүүлэн томилох зэрэг  тодорхой саналуудыг тусгасан байсан л даа.

-Яагаад санамж бичиг байгуулчихаад явцын дундаас МАХН буцсан юм бол оо. Далд сонирхол, явцуу эрх ашиг нуугдаж байсан юм болов уу?

-МАХН-ын Бага чуулганаар ч хамтарсан ажлын хэсгийн гаргасан санамж бичгийг авч хэлэлцэхэд гишүүдийн дийлэнх олонх нь дэмжиж байсан. Гэвч манай намын удирдлагуудын явцуу эрх ашгаас үүдэлтэйгээр хэлэлцээр амжилтгүй болсон шүү дээ.  Хоёр намын гишүүд дэмжигчдийн  ялалт, амжилтанд  хүрнэ, улс орноо хямралаас гаргана гэсэн хүсэл эрмэлзэл, хүлээлт итгэлийг хөсөрдүүлж уландаа гишгэлсэн увайгүй үйлдэл болсон. Нөгөө хамтарсан ажлын хэсгийн санамж бичиг ямар ч үнэ цэнэгүй зүгээр л мөрөөдөл болж  хувирсан хэрэг.

Хамтарсан ажлын хэсгийн шийдвэрийг үнэгүйдүүлсэн МАХН-ын удирдлагын шийдвэр нь Монгол Улсын язгуур эрх ашиг, үндэсний нийтлэг эрх ашгийн төлөө бус одоогийн эрх баригчдын түмнээ ядууруулж, төрөө хямруулж байгаа үйл ажиллагааг өөгшүүлж хамтарсан засаг барьж байгаа нэрээр хямралыг улам гүнзгийрүүлж байгаа нь урвалт.  

Үзэл бодол, итгэл үнэмшил, үнэт зүйлээрээ эвлэлдэн нэгдсэн хүмүүсийн нэгдэл болох улс төрийн нам аливаа асуудлыг дотоод ардчилалгүй, гишүүдийн санаа бодлыг сонсож тусгалгүй зөвхөн нэг хүний дарангуйлал, хүсэл зориг, ашиг сонирхлоор хүчирхийлэн шийдээд байвал улс төрийн нам бус харин зохион байгуулалттай гэмт бүлэглэлээс ялгаагүй болно.

-Та бүгдийг Ч.Улаан, ДТэрбишдагвыг дагаж намаасаа гарч байна гэсэн шүүмжлэл гарч байна л даа?

-Зөвхөн УИХ-ын гишүүн  Ч.Улаан , Д.Тэрбишдагва гэсэн хоёр хүн л  намаас гарч байгаа юм биш ээ. Хөдөө орон нутаг, Аймаг нийслэл, Сум дүүргийн намын анхан шатны байгууллага, гишүүд дэмжигчид хэдэн зуугаараа МАХН-ын гишүүнчлэлээс татгалзаж байна. Бид зөвхөн төлөөлөл нь юмаа. Хэрэв та нар анзаарсан бол хэвлэлийн хурал дээр хөдөө орон нутгийг төлөөлж Баян-Өлгий аймгийн МАХН-ын хороны дарга А.Алаубек, Архангай аймгийн засаг дарга асан МАХН-ын гишүүн Т.Цэдэндамба, Баянзүрх дүүргийн МАХН-ын хорооны дэд дарга А.Үүрцайх, Чингэлтэй дүүргийн МАХН-ын хорооны Нарийн бичгийн дарга Ү.Тэгшбаатар, СХД-ийн МАХН-ын хорооны гишүүн Б.Цолмон, Баянзүрх дүүргийн 16 үүрийн дарга ахмад гишүүн Ш.Дагва, Чингэлтэй дүүргийн Залуучуудын холбооны тэргүүн Ж.Төрмөнх нар оролцсоны зэрэгцээ намын гишүүн Т.Дуламдорж, МАХН-ын гишүүн АШЁМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Энхжаргал, "Шударга ёс" эвслийн бүлгийн ажлын албаны дарга Г.Энхтөр нар намын гишүүнчлэлээс татгалзаж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. Өмнө нь МАХН-ын нарийн бичгийн дарга асан О.Лхагвацэдэн, Г.Дугаржав мэдэгдэл хийж гишүүнчлэлээсээ татгалзсан. Өөр олон ч хүмүүс бий.

-Та бүхнийг хэвлэлийн бага хурал хийх үеэр хүүхдийн живх шидэж эсэргүүцлээ илэрхийлж байсан явдлыг юу гэж үзэж байна?

-Тэдний бүдүүлэг үг, үйлдэл биднийг харлуулах гэсэн биш олны анхааралд оруулчихсан юм биш үүинээв

Би яриан дундаа МАХН ирээдүй хойч үе рүүгээ, эх орон, ард түмний язгуур эрх ашиг, үнэт зүйлрүүгээ живх шидүүлж байгаа нь өрөвдөлтэй бөгөөд эмгэнэлтэй байна гэж хэлсэн. Өнөөдөр өөрийн гэсэн бодолгүй, ёс зүйгүй, захиалга даалгавар биелүүлэгч хэдхэн хүнээр бидэнлүү живх шидүүлж байгаа ч маргааш тэд нь эргээд өөрсөд рүү нь юу хамаагүй шидэх болно.

 

 

 

Б.ТУУЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:Тэр нэг л биш Дагвын живх болсон шарвагч энэ эрийг МАХН-ын гишүүд харахаас дургүй нь хүрч огдис хүрэм жигшиж байна. Тэр нэг л бишээ Дагва шадар сайд болоод энэ шарвагч эр, энхжаргал, дуламаа зэрэг хайрт нөхдөө МАХН-д шургалуулаад өөрийн харьяаллын агентлагуудын даргаар тавьсан байгаа юм.Тэр нэг л бишээ Дагва шадар сайд болж төрөөр тоглон марзаганаж байхад МАХН-ын шударга гишүүдээс нэг ч хүн төрийн албанд очоогүй юм. Өөрөөр хэлбэл эдгээр шарвагчдын уяа нь МАН-д байсныг МАХН-ын нийт гишүүд сая л олж мэдэж байна. Яахаараа олигархийг Монгол төрөөс салгах зорилго тавьсан МАХН хэдхэн жилийн дараа төр түмнээ худалдсан МАН-тай нэгдэх юм болж байна аа. Эдгээр туршуулууд үнэхээр маанагууд бололтой. Эдгээр хүмүүс уяандаа очсоноор МАХН цэвэршиж тагнуул туршуулаасаа салж байна. Тэр нэг л бишээ Дагва, Улаан, Цог, энэ хэдэн шарваач нар эзнийхээ даалгаврыг хальтхан амжуулаад төрхөмдөө буцаж байхад МАХН-ын Сүхбаатар дүүргийн намын мянгатад 30 шахам жинхэнэ Монгол иргэд Н.ЭНХБАЯРЫНХАА төсөл төлөвлөгөөг дэмжин гишүүнэээр элсч байх жишээний байна. Ер нь МАНАН Н.Энхбаяр болоод МАХН-аас их айдаг нь нийтэд ойлгогдож, Н.Энхбаярыгаа сонгоё гэсэн үзэл газар авч байна. Энэ зэрэг дэвийн шарваачгүйгээр МАХН жинхэнэ утгаараа ажиллах цаг ирлээ. Хэрэв ЭНЭ СОНГУУЛИАР МАХН ялалт байгуулбал МАНАН-гийн олон олигарх гадаадад зугадан гарч энэ мэтийн живхнүүд өнчирнө дөө.Ийм болбоос Монгол төр цэвэршиж хөгжлийн замд орно гэдэгт итгэнэм.Н.Энхбаярыгаа дэмжиж гаргая. 2016-05-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?