АН-ЫН ОРХИДОС

2016-05-18  

Өнгө мөнгө хоёр хавчаад

Хууль хууль болохоо байлаа

Хавар, намар хоёр хавчаад

Зун зун болохоо байлаа гэж. 16 жилийн өмнө яг л ийм дүр төрхтэйгээр 2000 оныг угтаж байлаа. Олонх болсон Ардчилсан намынхныг төрийн толгойд гаргасандаа сонгогчид ёстой л уйлах ч багадсан юм даг. Иймээс тэдэнд 2000 онд сонголтоороо хариуг нь барьсан. Энэ үйл явдал дахин давтагдана гэдгийг АН-ынхан гадарлаж байгаа. Намынх нь нэр хүнд 10 хувьд ч хүрэхээ больсон судалгааны үр дүнгээс энэ бүхэн тод харагддаг. Тиймдээ ч АН-ынхан үхэхээс наагуур айж, сандралдаж байна. Ямартаа л айсан хүн, хүн ална гэгчээр ард түмнийг үндэс угсаа, үзэл бодлоор нь ялгаварлаж байгаагаа ч анзаарах сөхөөгүй зааглав. Юун хүн амын тоо, газар нутгийн хэмжээ. Хуулийн энэ заалт гуулины үнэд ч хүрэхгүйг тэд бататгалаа.

Харин ч бүр Увсынхан азтай юм. Баруунаас зүүн рүү хөрвөж, нэр дэвшигчийг даган цэнгэнэ. Ядаж л хүний тооноос хасагдсангүй. Янз нь АН-аас нэр дэвшигчид жийпэндээ чихчихээд давхилдаад байх бололтой юм билээ. Мэдээж, Үндсэн хуулиар олгогдсон үндэс угсааны асуудлыг үүнд орхигдуулж болохгүй. Гэхдээ Багахангай, Багануур, Налайхын иргэдийг нийслэлийн хүн амаас хасах шахлаа шүү дээ. Э.Бат-Үүл “Та нар хэтэрхий царай муутай байна. Ядаж байхад манай намд саналаа өгдөггүй болохоор сонгуулийн үеэр хөдөөг зорь” гээд л хэлчих шиг болсон. Гэхдээ энэ удаад Улсын баатар биш Чингисийн “хойд дүр” Б.Гарамгайбаатар зарлигдаж байна билээ. Царай муутай, үзэл бодол өөр хүмүүстэй Чингис өвөөгийн үр сад эвсэж, эвлэхгүй юм байх аа, янз нь. Ухна ишигний зовлонг мэдэхгүй гэж л энэ дээ.

Нүд үзүүрлэгдэж, шоовдорлогдоод байгаа Багахангай, Налайх, Багануур дүүргийн хүн ам 68 мянга. Тиймдээ ч Сонгуулийн ерөнхий хорооноос тэнд нэг мандат хуваарилахаар газрын зургийг зурсан байсан. Гэвч АН-ын дөрвөн чөтгөр шөнө дөлөөр косметик хагалгаа хийж, мандатыг нь хулгайлчихсан. Учир нь эдгээр газруудад АН-аас төлөөлөл байхгүй. Нөгөөтэйгүүр, ардчиллынханд тийм ч элэгтэй бус гэсэн үндэслэлээр хүн амыг нь талаар нэг тараах шийдвэр гаргасан байна. Тухайлбал, Багануурын захирагчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч 68 хувийн саналаар илүүрхэж, хотын даргын хорхойтой араанд зуугдсан нь саяхных.

Хэдийгээр Налайхад АН-ынхан “зайдагнаж” байгаа ч өнгөрсөн хугацаанд эрх мэдэл, албан тушаалын төлөө мөн л дотроо алалцаж, хөлөө жийлцсэн. Уг нь хотын дарга Налайхыг нийслэлийн дагуул хот болгох шийдвэрийг гаргаж, захирагчийн сунгааг явуулсан юм. Товчхондоо, Э.Бат-Үүл өндөр модны оройд ганц алим өлгөчихөөд түрүүлж хүрсэн нь ав гэсэн зарчмаар ажилласан. Сонгуулийн аль хуулийг баримталж захирагчийг сонгох нь тодорхойгүй нь яг л ингэж хэлсэнтэй ижил байв. Тиймээс нэр дэвшигчид бохир дүрмээр тоглосон. Нэгэнтхаргартай сонгогдсон эрхэмд Налайхчууд тийм ч таатай бус. Тэгээд ч сонгогдсон хүний буруу гэж юу байх вэ. Засаг даргын бүрэн эрх л гэж байхаас хотын захирагчийн эрх ямба гэж байх биш. Хийх ажилгүй, эрх мэдэлгүй болохоор нэр хүнд нь унахгүй гээд ч яахын. Ямар Хаан нэртэй хүн сонгогдчихвол хөгжинө гэсэн логик байх биш. Хуульд байхгүй албан тушаалыг өөрийнхөө хүнд хаяглах гэж бантан алгадсанаас болж байгаа юм. Үр дүнд нь Налайхчууд цэнхэр малгай өмсч, хоосон ардчилал ярьсан эрхмүүдэд саналаа өгөх нь битгий хэл шагайлгах ч дургүй болсон гэх юм билээ.

Иймээс энэ гурвыг нэгтгэж, нэг суудал алдаснаас Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх рүү гэх байдлаар АН-ын төлөөлөл алаг цоог ч болтугай сонгогддог газрууд руу чулуудсан нь дээр байсан биз. Ер нь ч граммын эдийн засгийн бодлогыг АН-ынхан зүгээр ч нэг хэрэгжүүлээгүй юм биш үү, энэ бүрэн эрхийнхээ хугацаанд. Мөнгөөр бөөлжихөөр их мөнгөоруулжирчихээд өр зээл ярьж, эдийн засгийг хямраасан нь учиртай ч юм шиг. Талх таллаж, тос граммладаг шиг ард түмнийг таллаж, үзэл бодлыг нь граммлах бодлогын эхлэл гэмээр. Иргэд ч энэ хэллэгийг сонсоод гайхаж, цочирдохоо ч больж. Гагцхүү үр дүнд алслагдсан дүүргүүд төлөөлөлгүй хоцрох нь. Х.Тэмүүжин дөрвөн ч гишүүн төлөөлнө гэж алиалж байна билээ. Ганц тойрог тойглож чадалгүй намын нэрийн ард нуугдсан зарим хүнд ингэж хэлэх ч хялбархан л даа. МагадгүйХэтэрхий алслагдсан дүүрэг учраас хүрч ажиллах хэцүү байлаагээд дараагийн дөрвөн жил хэлчихнэ. “Энэ удаад л яг танайд ажиллаягээд ам гарчих ч боломжтой. Ай даа, энэ ардчиллынхан уу. Амиа л хоохойлж, албан тушаал хүртэж л байвал юу ч хийхээс сийхгүй нөхөд шүү. Үнэндээ ч хөөрхий тэд 2000 он шиг үүргэвч үүрээд хилийн дээс алхалтай биш дээ. Үсэнд нь хяруу унаж, нурууны яс нь оргил биш бэл хардаг болсон болохоор эх орноосоодайжихч аргагүй болоо биз дээ. Эрүү, өвдөг нь нийлээгүй байгаа дээрээ ингэж самраад ч болов ирэх парламентад сонгогдох нь л чухал.

 

Л.НИНЖСЭМЖИД

Эх сурвалж: Улс төрийн тойм

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:аааа үхсэн. 90 оноос хойш 26 жил эд нар байлаа одоо болилдоо хөгширч үхтэл нь монголчууд аятайхан амьдарч чадахгүй байх 2016-05-18
Даваа:Дүр эсгэсэн ардлилал дарангуйллаас илүү хортой аймшигтай гэдэг нь алхам тутамд батлагдах юм даа. 2016-05-18
ЗОЧИН:АН-г дэмжсэндээ харамсаж байна.Одоо энэ оффшортонгуудаа яахыг нь харьяа үнэхээр ардчилал байгаа эсэхийг нотолгоо данстангуудаа шалгаж сонгуульд оруулахгүй хариуц**** тооцох шүү.Ерөнхийлөгчийг дэмжиж байгаа шүү 2016-05-18
зочин:ARDCHILAL NERIIN DOOR TOROOS HOLJSON TERBUMTANGUUD L TORJ BNA MANAN-IINHAN ARDTVMNEE BOODDOG HVN GANTS CH ALGA BVGD L HUWIIN ERH ASHIG ERH MEDLIIN TOLOO HVMVVS L BNA ARD TVMNII AMIDRAL DOROITSOOR BNA 2016-05-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?