ТУСГАЙ ЦАЛИНТАЙ ШҮҮГЧИД ТУСГАЙ ТЭТГЭВЭРТЭЙ БОЛОХЫГ ХҮСЛЭЭ

2021-01-13  

Шүүгчдийн нэр хүнд Монголд унасан. Тэднийг Элбэгдорж ерөнхийлөгч байхдаа лоббидож, сарын 3 сая төгрөгийн цалинтай болгосон. Гэтэл эмч багш нарын цалин тэднийхээс 4 -6 дахин бага. Тэгтэл тэд одоо өөрсдөдөө зориулсан хууль гаргуулж, тусгай тэтгэвэртэй болохыг санаархаж байна. Үүний төлөө тэд ичгүүр сонжуургүй лобби хийснийг Аюурсайхан тэргүүтэй шударга гишүүд таслан зогсоолоо. - Үндсэн тэтгэврээ тогтоолгохдоо сарын дундаж хөдөлмөрийн хөлсний 45 хувиар тогтоолгоод, дээр нь 20-иос дээш ажилласан жил тутам 1.5 хувиар нэмэгдэл тооцдог.

Харин шүүгчид энэ 45 хувиар биш, өөр хуулиар 80 хувиар тэтгэврээ тогтоолгоод, дээрээс нь ажилласан жилийн нэмэгдэл нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиараа зохицуулагдахаар санаархлаа. Ялгаа нь, 35 жил нийгэмд ажилласан иргэн тэтгэврээ 67.5 хувиар тогтоолгож байхад 35 жил ажилласан шүүгч 102.5 хувиар тогтоолгоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл өндөр цалингаас нь илүү өндөр тэтгэвэр. 4 саяын цалинтай шүүгч ажилласан 6 дахь жилээсээ цалин нь жил бүр 2 хувиар нэмэгдэж, 35 жил ажиллавал өссөн дүнгээр 81.1 хувиар нэмэгдэж 7,244,000 болно гэсэн үг гэж тэтгэврийн хуулийн шинэчлэлийг ердөө л ганцхан саналын илүүгээр унагасан (33:32) Аюурсайхан гишүүд тодотголоо. Хуулийг баталсан бол шүүгчид тусгай цалинтай, тусгай тэсвэртэй болох байлаа. Үүнийг таслан зогсоосон Аюурсайхан тэргүүтэй гишүүдэд талархал илэрхийлье.

Энэ чинь л Үндсэн хуулийн заалтыг мөрдүүлж чадлаа гэсэн үг. Бүгд тэгш эрхтэй. Энэ хуулийн шинэтгэлийг баталсан бол шүүгчид эмч, багшаас 4-6 дахин илүү цалин пүнлүү авч, чөлөөнд суухдааа тэднээс бүр 10-20 илүү тэтгэвэр авахаар зэхэж байжээ. Энэ бол дэндүү шударга бус явдал. Шударга ёс тогтоох учиртай шүүгчид шударга бусыг оройлж байна, Монголд. Аюурсайхан шиг шударга гишүүд нэгээр ч болов нэмэгдэж гэмээнэ, шударга ёс багаар ч гэсэн тогтоно.

 
 
 

Э.ОТГОО

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
ХАВРЫН МОРИН УРАЛДААНЫГ СЭРГЭЭЖ, 14-ӨӨС ДЭЭШ НАСНЫ ХҮҮХДЭЭР МОРЬ УНУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАЙНГЫН ХОРОО ДЭМЖЛЭЭ
ШУУРХАЙ: ГУРВАН АЛБАН ТУШААЛТНЫ ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ТАНИЛЦУУЛНА
Н.УЧРАЛ: ГАШУУНСУХАЙТЫН ГЭРЭЭНД ОЛОН УЛСЫН АУДИТ ХИЙЛГЭНЭ, МАН-ЫН САНХҮҮД Ч АУДИТ ОРУУЛНА
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ ЧӨЛӨӨЛӨХИЙГ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО 77.8 ХУВИАР ДЭМЖЛЭЭ
УИХ 2027 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА: ЗАРЛАГА 41.5 ИХ НАЯД ТӨГРӨГ
АТГ: ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН 500 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХЭРЭГТ Х.НЯМБААТАР НАРЫН 6 ХҮНИЙГ ШАЛГАЖ БАЙНА
Х.НЯМБААТАР: ТӨМӨР ЗАМЫН ТЕНДЭРИЙГ НУУЦАД ОРУУЛЖ, 110 САЯ ДОЛЛАРЫН АВЛИГА ТАРААСАН
ЧИНГИС ХААНЫ ХӨРГИЙГ АРХИ, ТАМХИН ДЭЭР ТАВИХЫГ ХОРИГЛОХ ХУУЛЬ ГАРНА
АППЛИКЕЙШН ЗЭЭЛИЙН ХҮҮ 60 ХУВЬД ХҮРСЭН Ч СЗХ-НЫ ДАРГЫГ ЧӨЛӨӨЛСӨНГҮЙ: 94 ГИШҮҮНИЙ 54 НЬ ДЭМЖСЭНГҮЙ
«ЧӨЛӨӨЛЬЕ» САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ: ТӨК-ИУДЫГ 2027–2030 ОНД ГУРВАН ҮЕ ШАТТАЙ ШИНЭЧИЛНЭ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?