Байденийг тангараг өргөтөл АНУ-ын үүргээ гүйцэтгэж буй ерөнхийлөгч Д.Трампын YouTube-д видео оруулах аккаунтыг нь өнөөдөр хаалаа. Террорист, бусдыг үймээн самуунд уриалсан үйлдлээ үргэлжлүүлэхийг санаархах аваас Байденийг тангаргаа өргөсний дараа ч YouTube-д орох эрхийг нь сунгах магадлалтай гэж Америкийн хэвлэлд бичиж байна. Зөвхөн Трампынх ч биш, түүний багийн бэлдсэн видеог ч YouTube-ээс устгаж орхижээ. Тэр тусмаа Цагаан Ордны албан шугамаар оруулсан видеог ч устгасан байна. Энэ хоёр видео нь ямар учиртай видео байв? гэвэл эхнийх нь Трампын сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын бичлэг.
Нөгөө нь Трампын хүчин зүтгэлээр, Мексик- АНУ-ын хил дагуу босгосон хананы дэргэд зогсож байгаад Трампын өгсөн ярилцлага байжээ. Яагаад дээрхи хоёр бичлэгийг устгах болсон талаар YouTube тайлбар өгөхөөс татгалзсаар байна. Мөн Трамп, түүний багийнхны YouTube-д оруулсан бичлэгийн сэтгэгдлийг бүрэн хаажээ. Сэтгэгдлийг ашиглан олон нийтийг үймээн самуунд турхирах өндөр магадлалтай учир дээрхи шийдвэрийг гаргасан гэдгээ YouTube мэдэгдлээ. Ийнхүү YouTube-ээс Трампыг авч хаялаа. Үүний өмнө Твиттер, фэйсбүүк, инстаграмаас Трампыг зайлуулсан. Ийнхүү Трамп мэдээллийн бүх платформаа нэгмөсөн алджээ.