АБЭ, ЭБЭ ХОЁР ОФФШОРТОЙ "НОВШНУУДТАЙ" ЭВЛЭРЭХГҮЙ

2016-05-19  

Оффшорыг яаж ч гоё тайлбарласан ганц л зүйл ойлгомжтой. Татвараас зугтаасан гэдэг бол зөвхөн өнгөц хаалт гэж ойлгож болно. Энэ бол мөнгө угаах, бохир мөнгөө олны нүднээс далд байлгах шалгарсан арга. Хар тамхи, зэвсгийн хууль бус худалдаа, авлига зэрэг буруу аргаар олсон мөнгө энд байрладаг гэдгийг нийтээрээ мэдэх болсон.

Оффшорт хэн мөнгөтэй вэ? гэхлээр өндөр албан тушаал эрхэлдэг улс төрчдийн нэр нь дурдагддаг. Улсынх нь эдийн засаг сульдаж, ард иргэд нь ядуурсан Бразилийн үе дараалсан ерөнхийлөгчид, сангийн сайдтайгаа тэнд данстай байх жишээтэй. Английн ерөнхий сайдын гэр бүлийнхэн тэнд данстай болохоо зөвшөөрсөн. Украйн улс эдийн засгийн хувьд хямарч, өр ширэндээ баригдсан энэ үед тус улсын ерөнхийлөгч Порошенко улсаасаа баян болчихсон байх жишээтэй.

Монголоос 47 улс төрчийн нэрс оффшорт дуулдаж байгаа. Японы ерөнхий сайд Шэнзо Абэ оффшортой эвлэрэхгүй гэдгээ саяхан илэрхийлсэн. Их долоогийн ээлжит уулзалтыг Шензо АБЭ даргалсан. Тэр өөрийн эрх мэдлийн хүрээнд, хэлэлцэх асуудлын жагсаалтад ОФФШОР-ыг оруулсан анхны төрийн тэргүүн боллоо. Оффшортой төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох заалт оруулна гэдгээ ч Японы төвийн хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөхдөө өмнө нь онцолсон. Харин Монголын ЭБЭ оффшортой улс төрчидтэй эвлэрэхгүй гэдгээ бас тунхаглалаа. Тэр оффшортой өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох шаардлагатай гэж мэдэгдлээ.

Оффшорын загалмайлсан эцэгт тооцогддог засгийн газрын болон УИХ-ын гишүүн С.Баярцогтыг ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхыг АН-д уриаллаа. Нөгөө талаас оффшортой хүмүүсийг дэмжихгүй байх уриалгыг олон нийт, сонгогч түмэнд сонсголоо гэж ажиглагчид дүгнэлээ. Ийнхүү Японы АБЭ, Монголын ЭБЭ нар ОФФШОР-той "НОВШНУУДТАЙ " зам нийлэхгүй, эвлэрэхгүй гэдгээ зарласан төрийн тэргүүнүүд боллоо.

 

Нийтлэлч Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Овоо ш дээ. Төрийн тэргүүний зангараг гаргалаа 2016-05-19
зочин:yariaal bhiin hii ldee ene bayartsogt edr ichej amidar ldaa 2016-05-19
NARAA:EBE CHINI SHILDEG ILTGEGCH HVN SH DEE AM AJIL 2 N DANDAA ZORDOG AN-AAS L OPSHOR DANSTANGUUD IH ILERLEE TOLGOIG N ILJ DAWRAASNI GOR N GARJ BNADAA 2016-05-19
иргэн:Эбээг дахиад 4 жил явуулбал Монголын төр ч цэвэрших байхаа даа... Одоо Женког нухчуул ч болоо болоо 2016-05-19
Худалчид буу итгэ. :Дахиад 4 жил явуулах байтугай улдсэн 1 жилд Монголын тусгаар тогтнолыг самарчихгуй бол барав. 2016-05-20
БАОЛ:ДУХ ДУХ ШААЖ БАЙГАА НААДАХ ЧИНЬ 2016-05-20
ЭБЭ БАРАХГҮЙ ЭЭ:АБЭ ШИГ ХЭЛСЭН АМАНДАА ХҮРЧ ЧАЛАХГҮЙ ГУЛГА ТАШСАН +ТИЙМ Л ХҮН Ш ДЭЭ ЭБЭ ЧИНЬ ДУХ ДУХ ЭНЭ УГААСАА ТӨРХӨЛИЙН ИЙМ ГУЛГА ТАШИЖ ХҮН СЭНХЭРҮҮЛЭХДЭЭ САЙН ГАР ШҮҮ. 2016-05-20
баяраа:Оффшор данстай байх н хууль бус зүйл биш ч төрийг албан тушаалтан, зүтгэлтэнүүл ийм данстай байх н гэмт хэрэг юм. Үүнийг гадаад улс төрчид ойлгон эхнээсээ суудлаасаа огцорч зарим хэсэг н хариуц**** хүлээр байна. Гэтэл манай Монгол улсад үүнийгээ өмгөөлөн хаацаалан суудлаа хамгааран МАРТЧИХСАН гэж тайлбар өгөх н гутамшиг ба тэдний гэр бүл хамаатан садан нэр бүхий этгээдүүдэл хариуц**** тооцон эд хөрөнгийн хураан төрийн санд оруулан тооцох хэрэгтэй 2016-05-20
баяраа:Оффшор данстай байх н хууль бус зүйл биш ч төрийг албан тушаалтан, зүтгэлтэнүүл ийм данстай байх н гэмт хэрэг юм. Үүнийг гадаад улс төрчид ойлгон эхнээсээ суудлаасаа огцорч зарим хэсэг н хариуц**** хүлээр байна. Гэтэл манай Монгол улсад үүнийгээ өмгөөлөн хаацаалан суудлаа хамгааран МАРТЧИХСАН гэж тайлбар өгөх н гутамшиг ба тэдний гэр бүл хамаатан садан нэр бүхий этгээдүүдэл хариуц**** тооцон эд хөрөнгийн хураан төрийн санд оруулан тооцох хэрэгтэй 2016-05-20
Улаангом:Офшорт оороо болон гэр бул, ойрын ба хуурай торол садан нь холбогдсон улс торчдийг нэр дэвшуулэхгуй байхыг еронхийлэгч улс торийн намуудад ури**** естой.Элбэгдорж биш еронхийлэгч ури**** естой. 2016-05-21
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?