ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС АЙЖ ЧИЧИРЧ СУУСАН СҮ.БАТБОЛД ҮҮРНЭЭСЭЭ ЦУХУЙЛАА

2021-01-22  
 
Сүүлийн 4 жил айж эмээж, чичирч суусан Батболд анх удаа Баттулгын эсрэг үг хэлж зориглолоо. Намаараа Х.Баттулгыг " намнах" хөдөлгөөнд тэр дуу хоолойгоо нэгтгэлээ. Тэрбээр УИХ-ын индрээс өөрийг нь нэр заан шүүмжилсэн Х.Баттулгыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах ёстой гэсэн МАН-ын лидерүүдийн байр суурийг ил тодоор хуваалцлаа.
Тэр: "Монголын үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч, шударга ёсны дуу хоолой болсон Ерөнхийлөгч маань УИХ-ын өндөр индэр дээрээс Оюутолгойн гэрээтэй холбож намайг гүтгэлээ. Би тэр үед Ерөнхий сайдаар ажиллаж байгаагүй. Харин манай Засгийн газар уг гэрээг сайжруулах хоёр гэрээ хийсэн. Зээлийн хүүг бууруулах хэлэлцээр, давхар татварын гэрээг 0 байсныг 20 хувь болгон нэмэгдүүлсэн. Өөр ямар ч холбоо байхгүй. Харин төрийн ажил хийж байхдаа төсөв тендер, засгийн ажилд нөлөөлж, төмөр замын даланд нөлөөлж байгаагүй. Би Ерөнхий сайдын хэлсэн үгтэй санал нэг байна. Бие биенээ хардах эрхтэй, шалгах ёстой. Оюутолгой, Тавантолгойн гэрээг нээлттэй шалгаж, ард түмэндээ танилцуулдаг байх хэрэгтэй. Хариуцлага алдсан хүн хариуцлагаа үүрдэг байх нь ус агаар мэт хэрэгтэй болжээ.
Миний хувьд төрөөс хулгай хийх ямар ч шаардлага байхгүй. 30 гаруй жил бизнес хийж өрхөө засчихөөд төрдөө зүтгэж байна. Тавантолгойн орд газрын эрхийг эзэмшиж байснаа ард түмэндээ өгсөн засгийн газрын тэргүүн шүү. Миний засгийн газарт одоогийн Ерөнхийлөгч ажиллаж байсан. Өөрийн толгой дээр байгаа бухлыг харахгүй байж хүний толгой дээрх өвсийг харна гэж монголчууд ярьдаг. Ичсэн хүн хүн алдаг. Өөрөөс алдаагаа эрэхийн оронд бусад руу чихэж бурангуй гүтгэлэг хийж байна гэж ерөнхийлөгч Баттулгын шүүмжлэлийн хариу болгож дээрхи үгийг хэллээ. Ийнхүү Баттулгыг сэнтийнээс нь буулгах, чадахгүй бол дахин сонгохгүй байх улс төрийн тулаанд Монголын хамгийн том хөрөнгөтний төлөөлөгч, ерөнхий сайд асан Сү Батболд оролцохоо илэрхийллээ.
 

 

Ж.СҮХЭЭ
 
 
 
 

 

 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
xoox GNU:UR XUUXEDIIN ZOWOOJ AL 2021-01-23
Төстэй мэдээ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?