ЖИНХНЭЭРЭЭ ЕРӨНХИЙ САЙД БОЛЧИХВОЛ ЯАХ БОЛ, ХҮРЭЛБААТАР..

2021-01-22  

Ерөнхий сайд болох амбицаа дарж чадахгүй УИХ, Засгийн Газрын гишүүн Оюун-Эрдэнэ, Саранчимэг нарын цөөнгүй гишүүд буй аж. Тэд Удирдах Зөвлөлдөө нөлөөтэй улс төрчид. Гэхдээ тэднээр Засгийн Газрыг удирдуулж, улс орныг самруулж болохгүй гэж журмын нөхөд нь болгоомжилж буй аж. Намын ерөнхий нарийн бичгийн дарга Амарбаясгалангийн нэр дуулдаж буй ч түүнд Хүрэлсүхийн зангараг дутна. Занданшатар чадахгүй. Харин ганцхан л хүн тодорч байна. Тэр бол бүх фракцын хүсэл сонирхлын нэгдэл болсон одоогийн сангийн сайд Хүрэлбаатар . Өнөөг хүртэл Засгийн газрын тэргүүн гэж Хүрэлсүхийг нэрлэж байсан ч, нидэр дээрээ улс орны эдийн засгийн гол шийдвэрийг Хүрэлбаатар гаргаж, улс орныг тэр удирдаж байсан гэж үздэг улс төр судлаачид цөөнгүй. Тэгэхээр Монгол улсын 32 дахь ерөнхий сайд Монгол улсын баруун хязгаар Увс аймгаас сонгогдсон Хүрэлбаатар байх өндөр магадлалтай болжээ. Түүнийг МАН доторхи улс төрийн бүх фракц дэмжинэ. Дээр нь ОУВС, Рио Тинто ч тааламжтай хандана гэж учир мэдэх хүмүүс хэлж байна. Өнөөдөр МАН-ын Удирдах Зөвлөлөөс ерөнхий сайдын нэрээ дэвшүүлж, Бага хуралд оруулна. Түүнийг нь УИХ батална. Гэхдээ МАН-ын Удирдах Зөвлөлийн шийдвэр эцсийн шийдвэр байх болно. УИХ бол МАН-ын Бага хурлын доод бүтцийн байгууллага шиг болсон.

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
xoox :ENE PIZDU MOGOLIIG SHUUD SOLONGOST ZAARAX BAILGUI 2021-01-23
Төстэй мэдээ
ХАВРЫН МОРИН УРАЛДААНЫГ СЭРГЭЭЖ, 14-ӨӨС ДЭЭШ НАСНЫ ХҮҮХДЭЭР МОРЬ УНУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАЙНГЫН ХОРОО ДЭМЖЛЭЭ
ШУУРХАЙ: ГУРВАН АЛБАН ТУШААЛТНЫ ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ТАНИЛЦУУЛНА
Н.УЧРАЛ: ГАШУУНСУХАЙТЫН ГЭРЭЭНД ОЛОН УЛСЫН АУДИТ ХИЙЛГЭНЭ, МАН-ЫН САНХҮҮД Ч АУДИТ ОРУУЛНА
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ ЧӨЛӨӨЛӨХИЙГ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО 77.8 ХУВИАР ДЭМЖЛЭЭ
УИХ 2027 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА: ЗАРЛАГА 41.5 ИХ НАЯД ТӨГРӨГ
АТГ: ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН 500 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХЭРЭГТ Х.НЯМБААТАР НАРЫН 6 ХҮНИЙГ ШАЛГАЖ БАЙНА
Х.НЯМБААТАР: ТӨМӨР ЗАМЫН ТЕНДЭРИЙГ НУУЦАД ОРУУЛЖ, 110 САЯ ДОЛЛАРЫН АВЛИГА ТАРААСАН
ЧИНГИС ХААНЫ ХӨРГИЙГ АРХИ, ТАМХИН ДЭЭР ТАВИХЫГ ХОРИГЛОХ ХУУЛЬ ГАРНА
АППЛИКЕЙШН ЗЭЭЛИЙН ХҮҮ 60 ХУВЬД ХҮРСЭН Ч СЗХ-НЫ ДАРГЫГ ЧӨЛӨӨЛСӨНГҮЙ: 94 ГИШҮҮНИЙ 54 НЬ ДЭМЖСЭНГҮЙ
«ЧӨЛӨӨЛЬЕ» САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ: ТӨК-ИУДЫГ 2027–2030 ОНД ГУРВАН ҮЕ ШАТТАЙ ШИНЭЧИЛНЭ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?