Л. ОЮУН- ЭРДЭНЭ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ЕРӨНХИЙ САЙДААР ТОМИЛОГДОНО

2021-01-25  

Гурав хоногийн өмнө, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан нар Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн тухай албан бичгийг Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлсэн. Хуульд заасны дагуу Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилуулах саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор багтаан УИХ-д оруулна. Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох асуудлыг өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх бөгөөд үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы хуралдааныг хуралдуулахаар товлосон гэж УИХ-ын Тамгын Газраас мэдээллээ. Засгийн газрыг шуурхайлан бүрдүүлэхийг дэмжиж буйгаа УИХ-ын дарга Занданшатар илэрхийлэв. Л.Оюун-Эрдэнэ нь шадар сайдаар ажиллаж байсны хувьд Засгийн газарт үл ялиг л өөрчлөлт оруулах төлөвтэй байна гэж ойрын эх сурвалж мэдээлж байна. Баттай эх сурвалжаар Соёлын сайд, Эрүүл мэндийн сайдаас бусдыг нь эргүүлэг кабинетдээ авч ажиллуулна гэж судлаачид үзэж байна.

 

Э.ОТГОО
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЯРИЛЦЛАГА НЭР БҮХИЙ ГЭРЧҮҮДИЙН НУУЦАА ДЭЛГЭХ ЯРИАНЫ "ШТОРК" БАЙВ УУ
Х.БАТТУЛГЫГ ОРОСТ "ДУУДСАН" УУ
УЛААНБААТАРЫГ БҮСЧИЛЖ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР 1.7 САЯ ИРГЭНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ИНГЭЖ ЯРЬЖ БАЙНА
ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАТБОЛД ДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮДЭД...
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?