ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОХЫН ТУЛД ЭХЛЭЭД НАМАА ЦЭГЦЛЭХ ЁСТОЙ

2021-01-26  

Ардчилсан Нам дотроо бужигнасан нь МАН-ын олз болсон. Энэ янзаар нь үргэлжлүүлж ерөнхийлөгчийн сонгуультай золгуулчих ч бодол санааг МАН-ын удирдлага тээж буй. Тиймээс ч Туваан, Эрдэнэ нарын мөргөлдөөнийг гаднаас нь хөөрөгдөж буй. Харин энэ бүхнийг АН-ын шударга гишүүд зүгээр хараад сууж, цаг алдаж болохгүй гэж үзлээ. Тухайлбал АН-ын гишүүн хуульч Х.Тэмүүжин: - Ардчилсан Нам өөрийн толгой дээрх бухлыг олж харахаас гадна тэр бухлаасаа яаж салах вэ? гэж санаа зовж байна. Айл гэр хэрүүлтэй байхад олон түмэн тэр айл рүү ойртох нь байтугай үр хүүхэд нь айж ичдэг. АН-ын өнөөгийн байдал хэрүүл, зодоон нь тасардаггүй айлтай л төстэй байна. Тиймээс тогоон доторх асуудлаа шийдэж байж сөрөг хүчнийхээ хяналтыг тогтооно. Нам дотроо хүлээцтэй байж, асуудлаа шийдэн, гадна талдаа хариуцлагатай байх ёстой. АН эрүүл саруул хяналт тавихын тулд Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурлыг яаралтай хуралдуулах шаардлагатай гэж хэллээ. Түүний байр суурийг АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү тэргүүтэй журмын нөхөд нь дэмжлээ. Тэд удахгүй ҮБХ-ны хурлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж, хурлаа байгуулах тухайгаа мэдэгдлээ.

 

Ж.СҮХЭЭ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?