УЛС ТӨР БОЛ УРВАЛТ БАС ТЭГЭЭД ШАРВАЛТ

2016-05-19  

Улс төрчид "Нэгдүгээрт, эх орон, хоёрдугаарт эх орон, гуравдугаарт эх орон, түүний ашиг сонирхол" гэж хэлэх ёстой хүмүүс. Гэтэл нэгдүгээрт хувийн эрх ашиг, хоёрдугаарт намын эрх ашиг, гуравдугаарт улс орны эрх ашиг гэдэг болчхоод байна.

Ийм хандлагыг улс төрчдийн ая занг, хандлагаас төвөггүй харж болно. Тэд юу ч гэж "донгодсон" хувийн эрх ашгаа л өмнөө тавьсан байдаг. Ц.Даваасүрэн, Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарыг МАН-аас дэвшүүлэхгүй болсон тул тэд "амиа бодож" МАХН-д элсэж, хүрд эргүүлцгээсэн. УИХ-д сонгогдсон. Хожсон уу гэвэл хожсон. Гэхдээ сонгогчид биш, тэд нар л. Д.Арвин асуудал үүсэнгүүт мөн л АН руу шилжилт хийсэн.

Бие даагчдыг бие даасан дуу хоолойтой байгаараа гэж сонгосон атал Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар намын сонголтоо хийлээ. Хэзээ ч би нам сонгохгүй гэж хэлж ярьж байсан С.Дэмбэрэл хоёр дахь нам руугаа үсэрч эхэллээ.

Тэдэнд түших тулгуур, өгсөж дэвших шат гишгүүр хэрэгтэй байна. Тэд хүрсэн өндөрлөгөөсөө буухыг хүсэхгүй байна. Дахиад нэг ч удаа болов "сонгогдчихмоор" байна, тэд. Одоо харин намаа сольсон, үзэл бодлоосоо урвасан, сонгогчдынхоо сэтгэл зүйгээр тоглосон тэднийг хэрхэхийг сонгогчид л шийднэ. Нэг урвасан хүн хоёр дахиа урвадаг гэдэг. 

 

 

 

ТОЙМЧ Д.ГАНТУЛГА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин :Ар нуруунаас хутга шааснаас нүд рүү харж байгаад буудсан нь дээр гэдэг. 2016-05-19
NARAA:AN MAN BOL URWAGCHIDAAR DVVRSEN NAM NAM NAMIN URWAGCHID MANAN-D BAIDAG 1 URWASAN HVMVVS URWAGCHAARAA L DUUSNA ULS ORON ARD TVMNII TOLOO TIIM VILDEL HIIDEGGVI OORSDIIN ERH ASHGIIN TOLOO INGEJ NAM SOLIJ YWDAG ARD TVMNII SONGOLTIG ULANDAA GISHGESEN MUUSAIN MANAN-IIN OLIGARHIUDIIG ULS TOROOS ZAILUULAH TSAG NI BOLSON 2016-05-20
NARAA:ENE URWAJ SHARWASAN MANAN-IIN IDEJ UUGAAD HANADAGGVI NOHDVVDED HEN CH SANALAA OGOHGVI MANAN ARD TVMNII AMIDRALAAR TOGLOG GVITSLEE 2016-05-20
Итгүн:Урвагчид гэж хэн бэ,Урвагчид гэдэг Монгол улсын эрх ашиг,ард түмнийг талцуулан хуваагчид, намчирхагчид,ардчилал хэмээн хашиграгчид, олон жил дараалан их хурралд суугчид, даргаа гэж далдагнагчид, сайд болох гэж салбагнагчид,сонгууль болохоор эмээ өвөө ард түмэндээ би хайртай гэдэгээ харуулах гэж жүжиглэгсэд,нүүрс түлээ,битон сав, гурил будаа,мөнгө цаас.амны алчуур мэтийг тараагсад эд бүгд УРВАГЧИД . 2016-05-21
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?