УИХ-ЫН ГИШҮҮДЭЭС ХЭН ХЭН ДЭВШИХГҮЙ ҮЛДЭХ ВЭ?

2016-05-20  

Одоогийн 76 бүгд л дэвшчих, дахиад 4 жил сонгогдчих хүслээ нуухгүй явна. Намын дарга нарынхаа өрөөнөөс гишүүд холдохоо больсон. Дэвшчих, тэгээд боломжийн өрсөлдөгчийг "сугалчих" санаатай л ордныг гороолсоор, даргыгаа эргүүлдсээр. Одоогийн 76-аас хэд нь дахин сонгогдохыг хэлж мэдэхэд бэрх. Сонгогчид дүнгээ тавихаар зэхэж байна. Олонхи нь сайн дүн авахгүй гэж эмээж байна. Гэхдээ л дэвшчихвэл, "Яаж ч магад" гэдэг горьдлого тэднийг улайрахад хүргэжээ. Одоогоор хэд хэдэн хүн асуудалтай байгаа. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Женко Х.Баттулга, Лу.Болд нарын дэвших асуудал бүрхэг байгаа. Дээр нь Р.Бурмаа сайдад дэвших асуудал хүндэрсэн гэх мэдээлэл байна. Ерөнхийлөгч бас нэг гишүүнийг дахин дэвшүүлэхгүй байхыг уриалсан. Энэ бол дэвших л юм бол Сэлэнгээс хаалтгүй гарч ирэх С.Баярцогт сайд. Түүнийг дэвшүүлж болохгүй гэж Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн биеэр мэдэгдлээ. Ингэхлээр АН-аас гэхэд л 4 гишүүн дахин дэвшихгүй байх магадлал үүсчээ. Баярцогтыг дэвшихийг ил эсэргүүцэж буй хүний нэг бол Х.Баттулга. Ордонд ийм л нэг бужигнаан өрнөж буй тухай CONTROL.MN -д мэдээллээ.

 

 

 

Ц. БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
NARAA:ENE AN-IINHAN ODOO BOLIO BOLI ONGORSON JILVVDED YU HIISEN GEJ ORSOLDOH GEED L ZVTGEED BAIDAG BNAA TA NARIN HIISEN BVTEESEN ZVIL ENE GEED GARGAAD IREH ZVIL BNA UU AN ODOO NAM DOTROO HAGARALTAI BGAA HVMVVS ULS ORNIG UDIRDAN AWCH YWNA GEDEG BVRHEG L BNA DAA HEN CH DEWSHEED HEREG ALGA BNADAA 2016-05-20
гавар:ман ан 2 ыг бүү сонгуульд оруул наад хэд чинь нэр төртэй шударга өрсөлдөж чадахгүй гэдгийг ард түмэн сайн мэдэж байгаа шүү дээ энэ хэдэн этгээдыг сонгуульд оруулхагүй байж болдоггүй юмуу эсвэл шударга өрсөлдөх нэр дэвшигчдэдээл оруулсан дээргүй юу? 2016-05-20
ГООЛИНГОО: Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Женко Х.Баттулга, Лу.Болд нарын дэвших асуудал бүрхэг байгаа гэж байна. Болж дээ сонгуульд МАНАН-с гаргахгүй байсан л дээр дээ. 2016-05-20
сараа :АН олуулаа нэр дэвших хэрэггүй хайран мөнгө хайран цаг зав хайран горьдох сэтгэл л болно ингэж өөрсдийгаа хуурах хэрэг байхгүй ядаж олон нийтийн хандлагыг хараад ойлгодоггүй юм байх даа бид ч энэ улсад хэрэггүй юм байна гэж боддоггүй юм байх даа тэд луйврынхаа үр дүнд найдаж байгаа байх тийм болохоороо хамаг байдаг аргаа хэрэглэн ҮХЦийг ч хүртэл мэхэндээ оруулаа байлгүй дээ 2016-05-20
Болд:АН-хныг одоо бүгдийг сонгуульд сойгоод хэрэггүй биздээ. Ихэнх нь оффшортой гээд нэр нь хадаад байхад гөлийгөөл байж байдаг шийдцэн хар хулгайчууд байгаамдаа. Элбэгээ бас нөхдөө нулиман өөрийн праа хийж байдаг үнэн санаатай хүүр юмдаа. Өнгөрсөн сонгуулиар төрд гарсан эдгээр нохдууд улсыг минь мэрсээр л байна. Ард иргэд ядуурсаар л байнашдээ. 2016-05-20
ЗОЧИН:АН- яг ийм шийдвэр гаргаж чадвал сонгуульд ялна.Баярцогт.Бурмаа,2-г бол хамгийн түрүүнд хөөж явуул. 2016-05-20
Зочин:Оффшоорчдийн мөнгийг монголын өрөнд авбал л волох юм биш үү 2016-05-21
Ухаанаа:Алтанхуяг өмнөх өмнөх сонгуулиар Увсад гарч ирээгүй бараадаагүй байж одоо eстой хол хэвт гэх байлгүй. 2016-05-23
Чимгээ:Дээрх зүйлийг бичсэн хүнээс эх орноо гэсэн ямар ч үнэр алга. Наад санаа чинь ч тэнэг санаа бна. Чамд намын дарга эх орны аль нь хэрэгтэй вэ? Би альч намын гишүүн биш. Надад эх орон минь л хэрэгтэй. Чиний наад тэнэг санааг чинь чам шиг тэнэг нь ч дэмжихгүй дээ. 2018-12-26
Чимгээ:Би ЦБаттуяад хандаж бичсэн шүү 2018-12-26
Тулгаа:УИХ-ын гишүүдийг 100% шинчлэх хэрэгтэй. Улсаа улс шиг аваад явах ухаантангууд монголд олон бий. Одоогийн тэнэгүүдийг арилгах хугацаа болсон. Нам намаа цэвэрлэж чадахгүй харин хөх тэнгэр тэднийг цээрлүүлэх болно. 2018-12-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?