НАМЫН ХАРЬЯАЛАЛГҮЙ НЭР ДЭВШИГЧИЙГ МҮОНРТ-ИЙН ЗАХИРЛААР ТОМИЛЖ ЧАДЛАА

2021-03-09  

Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн /МҮОНРТ/ Үндэсний зөвлөл /2021.03.05/ хуралдаж, тус байгууллагын Ерөнхий захирлаар сэтгүүлч А.Бүрэнбаатарыг томилж, тамга тэмдгийг гардуулжээ.

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн хүмүүс хамтдаа энэхүү фото зургийг сонгон шалгаруулалтын дараа авахуулсан байна. Гагцхүү Амархүү зурагт орохоос татгалзжээ. Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан сэтгүүлч Б.Ууганбаяр болон сэтгүүлч А.Бүрэнбаатар, “Bat Solution Partners” компанийн гүйцэтгэх захирал Г.Баярхүү, сэтгүүлч Р.Гандиймаа, “Эрдэнэс Тавантолгой” компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр, МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Г.Гэрэл, “TV5” телевизийн ерөнхий редактороор ажиллаж байсан сэтгүүлч Э.Дагиймаа, “Playboy Mongolia” сэтгүүлийн ерөнхий редактор Н.Болормаа, Т.Бат-Оргил нар энэ гэрэл зурагт харагдаж байна.Энэ хүмүүс бол нэр дэвшигчид байлаа. Амархүүг оролцуулаад..

Эрх баригч намын дэмжлэг хүртсэн Амархүү хамгийн хүчтэй өрсөлдөгч байсан. Тэр өмнө нь нэрээ татаж, намын журмын нөхөр Дэмбэрэлд зай тавьж өгсөн байдаг. Дэмбэрэл ерөнхий захирлаар сонгогдоод нэг сар ажиллахдаа ёс зүйн болон эфирийн алдаа гаргасны улмаас хөөгдсөн. Энэ удаа Дэмбэрэлд тавьж өгсөн байр сууриа эзлэх гэж оролдоод тэрбээр хүчирсэнгүй. Радио Телевизийн уран бүтээлч хамт олны шахалтаар энэ удаа МҮОНРТ-ийн хөтлөгч Бүрэнбаатарыг томиллоо.

Ийнхүү анх удаа эрх баригчид биш, уран бүтээлчид ялалт байгууллаа. Энэ бол Монгол улсын ерөнхийлөгчийн өмнөх ард түмний маш том ялалт боллоо.

 

Э.ОТГОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?