Д.ТЭРБИШДАГВА : МАХН БОЛОН Н.ЭНХБАЯРТ БИ ӨРГҮЙ

2016-05-21  

Би хэн нэгэн болон аль нэг намд өргүй гэж хэлснийг ингэж уншиж болохоор байна. Шууд нэр заах нь түүнд эвгүй санагдсан байж магадгүй. Гэхдээ л тэр МАХН болон түүний дарга Н.Энхбаярт өргүй гэдгээ хэвлэлээр зарлалаа.

Ингэж хэлэх шалтгаан үүссэн байх магадлалтай. Нэгд нь Н.Энхбаяраас холдсон гэдгээ, хоёрт, урвасан шарвасан гэдэг нэр цолноос ангижрах зорилгоор ингэж хэлэхэд хүрсэн байж болох. Тиймээс ч тэр намаас гарсан шалтгаанаа тайлбарлалаа. "Асуудлыг ганцаараа шийддэг болсон. Нэг хүн ноёрхон, намын дотоод ардчилал үгүй болж, жирийн гишүүдийнхээ үгийг сонсохоо больсон. Хормойдож гүйдэг долдойнууд олшроод ирэхээр намын нэр хүнд ч, үйл ажиллагаа ч урууддаг жамтай" гэж гарсан шалтгаанаа онцолжээ. Улаан, Чулуунбат бид гурав очиж МАХН парламентад суудалтай нам болсонтой хэн ч маргахгүй. Харин танай нам, намын дарга Н.Энхбаяр та, бидний ач тусыг мартах ёсгүй гэх утга агуулга бүхий үгийг хуучин нам, түүний даргадаа хаяглаад МАН-аас УИХ -ын сонгуульд Сонгинохайрхандаа үзэх болсноо сонгогчдодоо зарлаж амжлаа. Тэрбишдагва ийнхүү нэг сумаар хоёр туулай буудлаа.

 

 

Улс төрийн тоймч Д.ГАНТУЛГА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцордрг жамтай урвагчаа 2016-05-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?