ИЗНН-ЫН ДАРГА С.ОЮУН БОЛОН ТҮҮНИЙ НӨХӨД "САНАСАНДАА ХҮРЧЭЭ"

2016-05-21  

С.Оюун намын даргаа өгөхийг хүссэн. Ганцаараа биш олуулаа болохыг зорьсон. Намаа АН-тай нэгдэхийг талархан угтсан. Энэ бүхнийг хийж гүйцэтгэхэд нь жирийн гишүүд нь саад болсон түүхтэй. Тиймээс СЕХ гэж байгууллагыг ашиглах санаа төрсөн байхыг үгүйсгэхгүй. Тэр нь ИЗНН УИХ болон нийслэлийн сонгуульд оролцох боломжгүй гэсэн СЕХ-ны шийдвэр юм.

Энэ гарц жирийн гишүүдэд нь таалагдахгүй байгаа ч С.Оюун болон түүний тойрон хүрээлэгчдийн сэтгэлд тун нийцсэн шийдвэр гэж харагдаж байна. С.Оюун АН-тай гэрээ хэлэлцээрт орсон. Одоогоор С.Оюун өөрөө, намын дарга С.Дэмбэрэл, шинээр сонгогдсон е/н/б-ийн дарга М.Хүрэлсүх, удирдлагын гишүүн Р.Булгамаа, экс е/н/б-ийн дарга Б. Хүдэр-Ян, эмэгтэйчүүдийн байгууллагын дарга Ч.Базар, НИТХ-ын гишүүн, дуучин Г.Ганхүү нар АН-аас УИХ-д нэр дэвшихээр яригдаж буй нь үнэн боллоо. Үлдсэн дарга Ц.Ганхуяг нь нэр дэвшихгүй, харин Канад улсад элчин сайдаар явахаар тохиролцсон гэдэг мэдээлэл нийтэд ил болсон. Ийм долоон дарга нь намаа, гишүүдээ орхижээ. Тэд санасандаа ийн хүрсэн байна. Сонгуульд оролцох эрхээ хасуулсан жирийн гишүүд нь шүүхдэнэ л гэнэ.

"Манайхан бичиг баримтууд дээр техникийн шинж чанартай алдаа гаргасан боловч СЕХ үүнийгээ засах боломж олгосонгүй" гэсэн үгийг ИЗНН -ын дарга С.Оюун хэллээ.

Тэр хариуцлага хүлээхгүй, бас шүүхдэхгүй, өөрсдөө буруутай гэдгээ ийнхүү хүлээн зөвшөөрлөө. Түүний хүлээж байсан нүүдэл нь энэ байсан. Гишүүд нь даргыгаа давж нүүж үнэхээр чадсангүй. Харин одоо ИЗНН-аасаа гараагүй эдгээр дарга нар хэрхэн өөр намаас дэвших бол? гэдэг сонирхол татаж байна. Тэр жил АН-аас нэр дэвшээд ялалт байгуулах дөхсөн Х.Баянмөнх аваргыг тухайн үеийн МАХН-ын гишүүн хэвээрээ байгаа гэдэг шалтгаар сонгуулиас хасаж байсныг түүх гэрчилнэ. Үүнийг намын дарга нар мэдэхийн цаагуур мэдэж байгаа. Харин ямар гарц олохыг ажиглацгаая. Ямар ч гэсэн С.Оюун ба түүний нөхөд "санасандаа хүрлээ", улс төр гэдэг гайхалтай. Улс төрийн нүүдэл гэдэг уян мөртлөө харгис ажээ. 

 

 

 

Нийтлэлч Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Сайнаа:Нам нам хэссэн хүмүүст олиг бх уу, урвагчид эх орноо ч худалдана. 2016-05-23
Зараа:Оюун зайгаа авч төрөөс зайлах хэрэгтэй. 2016-05-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?