БОСОО" НЭРТЭЙ ГАНБААТАР НӨГӨӨ БААСАНХҮҮГИЙН АРААС ОРОХ УУ?

2021-03-16  

Н.Энхбаяртай намыг нь булаацалдаж, ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг нь би шийднэ гэж гэж зөрүүдэлж байсан Баасанхүүгийн явдал дахин амилжээ. Баасанхүүгийн тойрогт, Эрдэнэтээс сонгогдсон Ганбаатар түүний үйлдлийг давтав. Ерөнхийлөгч Баттулгатай ойртож, МАХН-ын дарга Н.Энхбаяртай сөргөлдөж эхлэв. Яг л Баасанхүүгийн адил, би л МАХН-ыг УИХ-д суудалтай болгож өгсөн гавьяатай. Тиймээс хэнийг ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхийг би л мэдэх ёстой гэж зөрүүдэлсэн нь Н.Энхбаярын тэвчээрийг баржээ. Тиймээс Н.Энхбаяр Ганбаатарт намаа мэдүүлснээс МАН-тай нэгтгэсэн нь дээр гэж үзсэн бололтой.

Ийнхүү Ганбаатар, Энхбаяр хоёрын улс төрийн зам мөр энэ хүрээд салах учиртай байж. УИХ-д суудалтай болгож өгсөн МАХН нь эрх баригч МАН-тай нэгдсэн тохиолдолд намаасаа татгалзана гэж Ганбаатар ойр тойрны хүрээлэгчдэдээ хэлсэн яриа Төрийн Ордноос халилаа.

Өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж ялагдсан Ганбаатар энэ удаа өөрөөс нь өөр нэр дэвшигч МАХН-д байхгүй гэж итгэсэн байсан. Түүнийг дэвшүүлнэ ч гэж бодож байсан. Гэтэл байдал өөрөөр эргэжээ. Түүний байр суурийг МАХН-ын дарга Н.Энхбаяр огт дэмжихгүй байгаа нь хоёр намыг нэгтгэх ажлыг аль хэдийн эхлүүлснээр илэрчээ.

Ганбаатар бол Монгол улсын ерөнхийлөгч болох мөрөөдөлтэй хүн. 2016 онд ХҮН намын даргаар сонгогдохдоо энэ хүслээ нууж чадалгүй илэрхийлж байсан. 2017 онд ерөнхийлөгч болох хүсэлдээ хөтлөгдөн Н.Энхбаярыг тойгдсон. Хэрвээ тэр Н.Энхбаяр болон МАХН дэмжлэгийг вч чадахгүй бол Монгол улсын ерөнхийлөгчид дахин нэр дэвшиж чадахгүй. Тэр нэр дэвших ПИАР-аа ч эхлүүлсэн. Тэр нь Оюутолгойн сэдэв юм. Түүнд нэр дэвшихэд нам хэрэгтэй. МАН өөрийн нэр дэвшигчтэй. АН ч гэсэн. ХҮН нам Ганбаатараас болж 2016 оны сонгуулиар алдсан. Тиймээс Ганбаатар бол ХҮН намын нэр дэвшигч болж чадахгүй. Үүнийгээ мэдсэн Ганбаатарт ерөнхийлөгч Баттулгыг түшихээс өөр зам үлдээгүй аж .

 

 

Ц.ЭНХБАТ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?